Албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байна. Энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл хорионы шийдвэр хэвээр байх юм.
Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын хурлаар төлөөлөгч Д.Ихбаяр мэдээлэл өгөв.
Тэрээр "Бид QR бүхий зөвшөөрөл олгох ажлыг гурав хоногт олголоо. Тусгай чиг үүрэг бүхий буюу хязгаарлалтад ороогүй 13 байгууллагаас гадна Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргүүдийн Онцгой комисс гэсэн 16 байгууллагын албан хаагчдад код олгож байна. Одоогоор нийт 17,000 машинд зөвшөөрөл олгосон" гэлээ.
Тэрээр мөн "Авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж байгаа шалтгаан нь QR кодгүй машинуудыг цагдаа нар шалгаж байгаатай холбоотой" гэсэн юм.