x

"Орон нутагт буцах иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой"

УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах болон нийслэлд ирэх иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нээс 10 хоногт багтаан зохион байгуулахаар боллоо. 

Энэ талаар Аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж, зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулав. 

Тэрээр "Аймаг, орон нутаг руу буцах иргэдийг судалсан байна. Нийтдээ 100 мянган иргэн орон нутгаас болон Улаанбаатараас шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоогоор тээвэрлэлтийг төлөвлөсөн. Буцах иргэдээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ авахаар зохион байгуулна. Нэг ёсондоо зорчих журмаар бол иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой аж. Шинжилгээг одоо авч буй цэгүүд дээр хийх боломжгүй учир ажлын хэсэг УОК-той ярьж байгаад 20 цэгийг нэмж байгуулсан" гэлээ. 

Мөн тээвэрлэлтийг 2 хэлбэрээр буюу хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэд түүгээрээ зорчих, мөн нийтийн тээврээр гэсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Буцах иргэд эхлээд ЭМЯ-ны www.119.mn цахим сайтаар бүртгүүлнэ. Ингэхдээ асуумж бөглөх юм. Бүртгүүлсэн иргэд заасан цагийн хуваариар шинжилгээ өгч, хариугаа мөн тус сайтаар 6-8 цагийн дотор авах юм байна. Хариу нь сөрөг гарсан иргэд нийтийн тээврээр зорчихдоо АТҮТ-ийн tiket.mn-ээр орж тасалбараа цахимаар худалдан авна.

Буцах иргэдийн зорчих цагийн хуваарийг танилцуулбал:

"Драгон" зорчигч тээврийн төвөөс:

  • 08:00  Улаанбаатар- Архангай аймаг

  • 11:00 Улаанбаатар-Баянхонгор

  • 12:00 Улаанбаатар-Баян-Өлгий

  • 14:00 Улаанбаатар Увс

  • 16:00 Ховд чиглэл рүү зорчино.

"Тэнгэр" худалдааны төв авто буудлаас:

  • 08:00 Дорнод

  • 10:00 Сүхбаатар

  • 12:00 Хэнтий

  • 14:00  Говь-Алтай

  • 16:00 Булган

Хан-Уул дүүрэгт орших "Лавай" авто буудлаас:

  • 08:00 Өвөрхангай

  • 10:00 Төв аймаг

  • 12:00 Завхан

  • 14:00 Дундговь

  • 16:00 Хөвсгөл аймгийн чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног, өдөр бүр үйлчилгээнд гарна.

Нийслэлд ирээд гацаад байсан иргэдийг ийнхүү эхний ээлжинд буцаасны дараагаар оюутнуудыг үргэлжлүүлэн зорчуулхаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top