x

Б.Лхагвасүрэн: Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх боломжгүй

Монголбанк, Монголын банкны холбоо хамтран цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээ, бодлогын талаар мэдээлэл хийлээ. 

Одоогоор ипотекийн зээлтэй 78 мянган зээлдэгч манай улсад байгаа ба засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх оны Долдугаар сарын 1-н хүртэл найман сарын хугацаандзээлийн төлөлт хойшлох боломжтой болсон. 

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23-нд хуралдаж дөрвөн шийдвэр гаргасан. Хамгийн эхэнд бодлогын хүүг 2 нэгж хувиар буулгаж 6 болгосон. Уг шийдвэр нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж, зах зээлд мөнгө гаргах зорилготой юм. Хүү багассанаараа бодлогын хүүгийн санхүүжилтийн зардал буурна. Монголбанкнаас бодлогын хүүн дээр тодорхой хувь нэмэгдээд банкинд эх үүсвэр болж очих юм. Банк 6.5 хувийн хүүтэй эх үүсвэрийг авч цааш нь дахин санхүүжилт хийх, шинээр зээл гаргахдаа хүүгийн эх үүсвэрийг ашиглаж болно. Хүүгийн хувь хэмжээ буурна  гэдэг нь нийт санхүүгийн зах зээл дээр байгаа өндөр хүүг доош нь татах юм.

Хоёрдугаарт, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргэсэн. Энэ нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр юм.  Өмнө нь банк иргэдээс харилцах хадгаламж татлаа гэхэд 8.5 хувийг заавал Монголбанкинд байршуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулалгүйгээр нөөц хэлбэрээр хадгалдаг байсан. Харин одоо 400 гаруй тэрбум төгрөгийг суллаж эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгогдсон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно.

Мөн шинээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг дэмжих чиглэлээр буюу тухайн банкны бизнес төлөвлөгөө нь ямар зорилтот бүлэгт үйлчилмээр байна тэр чиглэл рүүгээ эх үүсвэрийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.

Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь шийдвэр нь өмнөх тавдугаар сард гарсан байсан шийдвэр бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл  үргэлжлэх байсан бол дахин хугацааг нь сунгасан. Дээрх шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамтыг бууруулна, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжинэ. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсч, зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл  сунгаж болно. Зээл нь чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат, зөрчигдсөн бол зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй. 

Монголбанкны зүгээс зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байхыг арилжааны банкуудад үүрэг өгсөн. Тухайлбал, банкууд зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй, хүүг нэгтгэж тооцож  дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм. 

Зээлийг бизнес, хэрэглээний, ипотекийн гэж гурав хуваадаг. Долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж байгаа. Энэ хооронд хүү бодогдохгүй. Ипотекийн зээлийн санхүүжилтийн  дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг. Нэг зээлдэгч сард  дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.

Бизнес болон хэрэглээний зээлийг банкууд хариуцдаг учраас төв банкнаас оролцох боломжгүй. Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндсэн төлбөр хойшлохоос гадна сарын төлбөр нэмэгдэхгүй. Эцэст нь жижиг дунд үйлдвэр, уул уурхайн бусад экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлнэ.

Энэ хүрээнд Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилт хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн байсан. Үүнийг гаргаснаар банкууд уг эх үүсвэрийг бодлогын хүүний орчинд үзэж, зээлээ дахин санхүүжүүлэх, шинээр зээл гаргах зэрэг боломж бүрдэж байгаа юм. Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх боломжгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top