x

​​​​​​​Номын хамгийн хамгийн буюу таван дээд амжилт

Арваннэгдүгээр сарын урт орой буйдан дээрээ ном бариад тухлан суух үе. Дээр нь карантины цаг янз бүрийн дээд амжилт тогтоосон номтой танилцах бас нэг боломжийг гаргаж байна. Сүүлийн мянган жилд олон гайхалтай номууд бичигджээ. Ингээд...

Хамгийн алдартай номууд

Номын алдартайг юугаар хэмжих вэ? Уншигдсаны тоогоор уу? Хэвлэгдсэн тоогоор уу? Худалдагдсан тоог хэзээнээс тоолох вэ? Асуудал бүрийн хариу нь ихээхэн цаг хугацаа шаардана. Ингэхлээр бид хамгийн энгийн аргаар түүнийг аваад үзье.

Гиннессийн дээд амжилтын номыг зохиогчдын үнэлгээгээр ном хэвлэлтийн оршин тогтнож байгаа хугацаанд таван тэрбумаас багагүй тооны Библийн судар зарагдсан гэнэ. Энэ үндсэн дээр номыг хамгийн алдартайгаар тооцож болно.

Хоёрдугаар байрыг “Маогийн үгийн ишлэл” баттай эзэлж байна. Түүнийг 1967 онд орос хэл дээр орчуулан хэвлэсэн байдаг. Түүнээс харахад БНХАУ-ын анхны даргын хэлсэн үгийн 427 ишлэлийг сэдэвчлэн 33  бүлэг болгожээ. Нөгөө Гиннессийн дээд амжилтын ном өгүүлснээр 1966-1971 онуудад энэ ишлэлийн ном 800 сая ширхгээр хэвлэгдсэн ажээ. Нийт хичнээн ном гаргасныг хэлэх аргагүй, тэрбум тэрбумаар ч яригдаж болох юм. Өөр нэг нийгэм, улс төрийн агуулгатай 1848 онд Карл Маркс, Фридрих Энгельс хоёрын бичин хэвлүүлсэн “Эв хамт намын тунхаг” манай цаг үе хүртэл дэлхийн бүх хэлээр 500 сая гаруй ширхгээр хэвлэгдсэн байв.

"Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна", "Үгээгүй ядуучуудад гинжнээсээ өөр гээх юмгүй, Тэд бүх дэлхийг байлдан дагуулна", "Орон бүхний үгээгүй ядуус нэгдэгтүн!" гэсэн ишлэлүүд нь тэр номных.

Сонирхолтой зохиол юу билээ гэж байна уу? Мэдээж ойлгомжтой! Хэрэв Чарлз Диккенсийн "Хоёр хотын тухай тууж" романыг уншиж үзэх хэрэгтэй. Тэр нь түүхэнд 200 сая ширхэгээр хэвлэгдэн тарсан хамгийн алдартай роман гэгддэг. Түүний дараа Жоан Роулингийн Харри Поттерийн цувралын: "Харри Поттер ба гүн ухааны чулуу" роман 120 сая хувиар хэвлэгдсэн гэж орж байна.

Орос хэл дээр эхлээд хэвлэгдэн гарсан романуудаас ойролцоогоор 36 сая ширхэг гэсэн гэсэн тоотой Л.Н. Толстойн "Дайн ба Энх" мөн 1930-аад онд анх гарсан, Зөвлөлт засгийн анхны жилүүдийн тухай өгүүлсэн Н.А. Островскийн "Болд хэрхэн хатаагдсан" роман хоёр алдартай. Өнөөдөр сүүлчийн роман нь чухал биш болсон ч Толстойн номыг бодвол ганцхан номоор хэвлэгддэг, хэдэн зуун мянгаар илүү хэвлэгдсэн байгаа. Роман цөөнгүй ул мөр үлдээсэн. Москвад номын баатрын нэрээр нэгэн гудамжийг нэрлэсэн байгаа ба "Зорилгогүй өнгөрүүлсэн жилүүдийн төлөө зовлонтойгоор шаналахын төлөө амьдралыг өнгөрүүлэх ёстой" тэр номын баатрын хэлсэн үгийг номын нэрийг сонсоогүй хүн ч мэддэг. 

Хамгийн том ном

Үүнийг тогтоох амархан. Энд зөвхөн хэмжээ л хэрэгтэй. Гиннессийн  дээд амжилтын номын тодорхойлсноор нимгэн хуудаснуудыг хатуу хавтсанд үдэн бэхэлсэн уламжлалт хамгийн том номыг Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод 2012 оны хоёрдугаар сард олон нийтэд танилцуулжээ.

Түүнийг Саудын Арабын шашины номлогч, судлаач Абдулла аль-Муслех бичиж, АНЭ-ийн Сангийн сайд Хамдан ибн Рашид Аль Мактум ба өөр 50 хүний ивээн тэтгэлэгээр хэвлэжээ. Хөрөнгө нь 11 сая дирхэм буюу өнөөгийн ханшаар гурван сая ам.доллар болсон гэдэг. Ном 429 хуудастай хэмжээ нь 5,00×8,06 м жин нь 1,5 тонн болсон ба түүнийг "Энэ бол Мухаммед" гэж нэрлэсэн байв. Исламын шашиныг үүсгэгч Их зөнчийн амьдрал, үйл хэрэгт номыг зориулжээ. Энэ ном хамгийн том номын жагсаалтыг тэргүүлж байсан Антуан де Сент-Экзюпирийн үлгэрийн тууж "Бяцхан жонон" гэсэн номын цорын ганц ширхэг 2,01×3,08м хэмжээтэй 128 хуудас бүхий бразиличуудын 2007 онд хэвлэсэн номыг хоёрдугаарт оруулжээ.

Өнөөдрийн дээд амжилтын эзэнтэй өрсөлдөх гол өрсөлдгч нь мөн л шашины бичлэг юм. Гэхдээ түүнийг цаасан дээр буулгаагүй, 1,07×1,53 метрийн хэмжээтэй 730 чулуун самбарын хоёр талд сийлжээ. 13 см-ийн зузаантай 1460 чулуун хуудсанд МЭӨ V–III  зуунуудын Буддын сургаалын Трипи́таки судрын бичлэгийг бирм хэл дээр сийлсэн байв. Чулуун номыг Мьянмарт XIX зууны хоёрдугаар хагаст орон нутгийн ван Миндоны тушаалаар бүтээсэн ажээ.

Мьянмарын төв хэсгийн Мандалайн ойролцоор Кутодо сүмийн хийдэд аварга чулуун номыг үзэж болох ба “хуудас” бүрийг нь тусгай үзэсгэлэнгийн суваргад босоогоор байрлуулсан ба тэд сүмийг  хашаалан хүрээлжээ. Трипитака 729 хуудсанд багтаж, харин 730 дахь хуудаснаас нь бирм хэл мэддэг хүмүүс чулуун номын түүхийг уншина. 

Хамгийн урт ном

Хамгийн том номыг тогтоож тодорхойлох нь амархан байлаа. Харин хамгийн урт ном гэхээр ээдрээ эхлэнэ. Хуудас байхгүй нь мэдээж, тэмдэгтээр нь гэхээр бас хэцүү хятад зурган үсэг 水 ба  Wasser. Энэ хоёр үгийг аваад үзэхэд ялгаа нь уртаараа зөргөө. Гэтэл хоюулаа л “ус” гэсэн утгатай. Байдал ийм ч үгийн уртыг энд хаях аргагүй. Уртыг хэмжихэд нийт бичлэгийн уртыг аваад үзье гэвэл Пакистаны зохиолч Мохиуддин Навабын урду хэл дээр бичсэн, олон ботиос бүтсэн Devta фэнтези-триллер дэлхийн аварга болно. Suspense Digest сэтгүүлд 1977-2010 онуудын сар бүр 33 жилийн турш урду хэлээр хэвлэгдэж байсан пакистан зохиолчийн цувралын баатар ховсдох авъяастай Фархад Али Таймур бөгөөд цувралд түүний өөрийн намтар нь өгүүлэгддэг. Энэ үнэнхүү “мөнхийн” зохиол 11,206,310 үгнээс бүтдэг гэнэ.

Аваргыг шалгаруулахад нарийн чандаар хандах юм бол немец зохиолч Арно Шмидтийн "Зүүд Үндэс" (Zettels Traum; нэр нь Уильям Шекспирийн "Зуны шөнийн зүүд" рүү чиглүүлнэ. Орос хэлэнд Т.Л. Щепкина-Куперник Үндэс гэж нэр баатрыг нь нэрлэсэн байдаг) 1970 онд хэвлэгдсэн роман тэргүүлнэ. Романд 54 настай Даниэль Пагенштехерийн амьдралын 25 цагийн тухай өгүүлнэ. Зохиолын баатар Эдгар Погийн зохиолыг немец хэлнэ буулгах үеэр үүссэн асуудлууд зохиогч ба баатруудын янз бүрийн сэдвээр бодон сэтгэж буйг номноос уншина. Ноён Шмидт 14,1×10,8 см-ын форматтай 1539 хуудас бүхий таван кг-аас арй илүү жинтэй номоо бүтээхэд 1,1 сая үг ашиглажээ.

Харин яруу найргийн хувьд асуудал бага. Хамгийн уртаар аварга нь эртний Энэтхэгийн "Махабха́рата" туульс. Түүнийг МЭӨ III зуун ба МЭ III зууны хооронд бүтээсэн гэх ба 75,000-аас багагүй хоёр мөрттэй (урт нь 200000 мөрнөөс бүрэлдэх хэд хэдэн хувилбар бас байдаг) бүхэлдээ 1,8 сая  үгтэй. Ийнхүү 18 ботиос бүтэх энэ яруу найраг "Илиада", "Одиссея" хоёрын нийлбэрээс бараг 10 дахин их. Дэлхийн соёлын өв гэдгээр түүнийг Библийн ба Корана мөн эртний грекийн жүжгийн зохиолууд, Уильям Шекспирийн бүтээлтэй эн зэрэгцэхээр гэж үнэлэгдэнэ. Зурагт XVIII ба XIX зууны заагт Балбад бүтээсэн "Махабхарата" найргийн Курукшетрт хийгдсэн олон хоногийн тулалдааны сэдэвт хисэн чимэг зураг үзүүлэгдэж байна. Яруу найргийн гол сэдвийн нэг болсон тулалдаан МЭӨ 1400 ба 1000 онуудын хооронд явагджээ.

Хамгийн жижигхэн ном

Хүн олон мянган жилийн өмнө номыг оролцуулсан ердийн эд зүйлийн бичил хувилбарыг бүтээж ирсэн байдаг. Тухайлбал, эртний Ромын зохиолч Том Плиний гэдэг зохиолч (МЭ 79 онд Везувийн галт уулын дэлбэрэлтийг харахаар үлдээд Помпей, Геркуланум хотынхонтой хамт зуурдаар үрэгдсэн) Цицерон хэлсэн гэж байгаад "Илиада" яруу найргийг маш нимгэн пергамент дээр буулган өндөгний хальсанд багтахаар бүтээсэн тухай тэмдэглэн үлдээжээ. Мөн л эртний ромын яруу найрагч Марциал хэдэн арван жилийн уран зохиолын бүтээлүүдийг тийм маягаар бүтээсэн байсныг бичжээ.

Ромын эзэнт улс мөхсний дараа ч бичил ном бүтээх уламжлал Европт хадаглагдан үлджээ. Евангелийн судрын гар бичмэл дараа нь хэвлэмэл бичил номууд алдартай байсан гэдэг.

Сүүлийн арваад жилүүдэд технологийн хөгжлийг дагаад  гарт баригдахгүй, хичнээн хичээгээд ердийн нүдэнд харагдахгүй жинхэнэ жижиг номууд их гарах болов. Гиннессийн дээд амжилтын номоор бол дэлхийн хамгийн жижиг номоор 2007 оноос хойш Малкольм Дуглас Чаплины "Манжин хотын үрдэс хүү Тэд" (Teeny Red from Turnip Town) бичлэг болж байна. 100 ширхэгээр хэвлэгдсэн тэр номыг канад зураач Роберт Чаплин бүтээсэн ба ном өөрийн олон улсын номын стандартын ISBN номер хүртэл авчээ. Номын хэмжээ нь 0,07×0,10 мм бөгөөд тэр нь цахиурын өнгөлсөн нэг хавтангийн гучин хуудсыг хүснэгтийн үүр маягаар байрлуулсан байв. Түүн дээр галлийн ионын туяагаар үсгийг түүнд буулгажээ. Канадын Ванкувер хотын Саймон Фрейзерийн их сургуулд бүтээгдсэн номын хуудас бүр нь 11×15 микроны хэмжээтэй. Харьцуулбал, хүний үс дундажаар 70 микроны бүдүүнтэй. Түүнийг 2012 онд хэвлэгдсэн ердийн номоор нь эсвэл цахим микроскопоор уншиж болно. Гиннессийн энэ дээд амжилтыг Оросын Владимиров Анискин эвдэх магадлалтай. Тэр 2016 онд Н.С. Лесковын «Солгой гартан» ба орос үсэглэлийг 0,07×0,09 мм хэмжээтэйгээр бүтээснээ зарласан юм.

Дэлхийн хамгийн жижиг номын нүүр хуудсыг Саймон Фрейзерийн их сургуулийн Карен Кавена, Ли Ян хоёр үзүүлж байгаа нь. Номыг бүтээх зардал нь 15 мянган америк доллар болжээ. 

Хамгийн үнэтэй ном

Бичил номын 15 мянган доллар их мөнгө ч өнөөгийн энэ талын аварга үзүүлэлтийг 35 сая доллараар худалдан авсан байдагтай харьцуулах аргагүй юм. Тэр нь ном ч биш. Хэвлэх үйлдвэрт өрүүлэхээр өгсөн эх нь ажээ. Номын эхийг морман гэх сүүлийн өдрүүдийн Гэгээнтэнүүдийн Есүс Христийн шашиныг үндэслэгч Жозеф Смитийн хэлэн бичүүлсэн Морманы номын хамгийн эртний бөгөөд бүтэн хадгалагдан үлдсэн 1830 онд анх АНУ-д хэвлэсэн гар бичмэлийн хувилбар юм. Тэмдэглэхэд, хаана ч санхүүгийн тайланг гаргадаггүй энэ шашин дэлхий даяар 16,5 сая гишүүнтэй бөгөөд гадаадын сэтгүүлчид түүний хөрөнгийг 100 тэрбум доллар гэдэг. Дүрэм журмаар нь гишүүн бүр нь байгууллагадаа 10 доллар төлж байх ёстой.

Гэгээнтэнүүдийн Есүс Христийн шашин 2017 онд уг гар бичмэлийг мормонизмын чухал хүний нэг Дэвид Уитмерийн үүсгэн байгуулсан мормоны нэгэн байгууллагаас худалдан авчээ. Энэ наймаа нь 1994 онд Билл Гейтсийн Лестерийн ёс зүйн журмын өмнөх эздээс нь худалдан авсан Леонардо да Винчийн 72 хуудастай дэвтрийн үнийн дээд амжилтыг эвджээ. Суут зураачийн дэвтрийн эртний эздийн нэг английн Лестерийн 1-р гүн Томас Кук (1719–1759) түүнийг Лестерийн ёс зүйн кодекс гэж нэрлэжээ. Microsoft компанийн үндэслэгч Винчийн дэвтэрт 30,8 сая доллар өгч байв. Хэрэв инфляцийг оруулан тооцвол тэр нь 53,1 саятай тэнцэх хэмжээ учраас Жозеф Смитийн гар бичмэд Леонардо да Винчийн дэвтрийн үнийг гүйцсэнгүй.

Харин хавтастай хамгийн үнэтэй ном нь Шерборны албан журам (энэ зурагт байгаа миссал) болно. Түүнийг XV зууны эхээр Англид бүтээсэн бөгөөд зураг чимэгээр баян энэ гар бичмэлийн ном 53,5×38,0 см-ын хэмжээтэй жин нь 20 кг. 2001 онд Британийн номын сан түүнийг 21,2 сая доллараар (өнөөгийн ханшаар 30,6 сая) худалдан авсан байв. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр хүн эсэн мэнд олджээ 28 мин Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого гаргах чадваргүй болсон юм байна 28 мин Монголын бизнесүүдэд гадаад худалдааны боломжийн талаар сургалт зохион байгуулагдлаа 42 мин ФИФА-гийн оны шилдгийн шагналд ПСЖ-ээс дөрвөн тоглогч нэр дэвшжээ 45 мин Нийслэлд орсон цасыг цэвэрлэх ажил эрчимтэй үргэлжилж байна 46 мин Цас, салхины улмаас МИАТ нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулав 47 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 57 мин Замын ажил хийж байсан хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ 1 цаг 7 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 19 мин Дэлхийн капитализмын нийслэлд социалист этгээд ялалт байгууллаа 1 цаг 51 мин “Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 16 цаг 7 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 16 цаг 10 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 16 цаг 11 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 16 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 16 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 16 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 16 цаг 18 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 16 цаг 20 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 16 цаг 59 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 18 цаг 31 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ А.Амартүвшин: Иргэд хагас коксон, сайжруулсан болон угаасан ... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц...
Top