x

ӨМӨЗО-ноос 4 сая юанийн өртөг бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлана

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хуралдааныг Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг Хятадын тал хуралдааны үеэр мэдээлжээ.

Мөн “Талын зам”  болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэ агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод  эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн сацуу Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Хоёр улсын хоорондын барааны худалдаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих зорилгоор төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, төмөр замын Ханги-Мандал боомт нээх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 40 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 45 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 52 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 59 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 3 цаг 49 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 4 цаг 8 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 4 цаг 14 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 4 цаг 21 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 4 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 4 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 5 цаг 3 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 5 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 5 цаг 19 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 5 цаг 26 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 5 цаг 57 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 6 цаг 32 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 7 цаг 36 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 20 цаг 50 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 22 цаг 7 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top