x

Сөүл чиглэлд эм, эмнэлгийн хэрэгсэл татах нислэг үйлдхээр боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

Тодруулбал,

  • Япон руу үйлдэх нислэг, Сөүлээс эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл татах нислэгийн бэлтгэлийг сайтар хангахыг “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-д,

  • Цагаан хад боомтод онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулан уртын болон богинын тээвэрт явж байгаа жолооч нарыг хавьталд оруулахгүй байх асуудалд онцгой анхаарч, тээвэр зохицуулах хүмүүсийн ээлжээр ажиллах нөхцөл байдлыг хяналтын байгууллагуудтай хамтарч сайтар зохион байгуулах, хяналт тавих,

  • Замын-Үүд дээр үүссэн нөхцөл байдал сайнгүй байгаа учир зохион байгуулалтад анхаарч, жолооч нарын цалин, нийгмийн асуудлын талаар ачаа хүлээн авагч нартай тохирч, тодорхой болгох,

  • Сонирхол татсан дугааруудын дуудлага худалдааг хэрхэн, яаж зохион байгуулах, дотооддоо мөрдөх журмыг нэн даруй боловсруулж бэлэн болгохыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т,

  • Төлбөр хураах бүх цэгийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх төлбөр хураах цэг цахим хэлбэрт шилжсэн байхыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т,

  • Онгоц өнгөрүүлэлтийн үеийн горим алдагдсан тухай, Бээжинд онгоц ослын буулт хийсэн тухай дүгнэлтийг яаралтай гаргаж танилцуулахыг Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд,

  • “МТЗ”-ын Төмөртэй өртөөн дээр ажилласан ЗТХЯ, МТЗ, УБТЗ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахыг ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт,

  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэлийг хангуулах, өвөл хийх ажлын төлөвлөгөө гаргахыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон байна.

Сайд эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолуудын биелэлт, “Ковид-19” халдварт вирусээс үүдэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш Засгийн газар, Улсын онцгой комисс, Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан тушаалын биелэлтийн талаар мэдээлэл бэлтгэх, бүх байгууллага амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого бага ажилтнуудынхаа судалгааг гаргаж, анхаарал хандуулж, туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг өгчээ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 34 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 41 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 45 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 52 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 59 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 3 цаг 49 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 4 цаг 8 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 4 цаг 15 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 4 цаг 21 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 4 цаг 28 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 4 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 5 цаг 3 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 5 цаг 10 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 5 цаг 19 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 5 цаг 27 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 5 цаг 57 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 6 цаг 32 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 7 цаг 36 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 20 цаг 50 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 22 цаг 7 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top