x

Э.Батшугарын экс эхнэр Белгийн язгууртантай гэрлэжээ

Төмөрийн Дарима хэмээх даруухан боловсролтой бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугартай олон жил үерхэж охинтой болсон гэдгийг монголчууд мэднэ. Харин сүй бэлэг, хурим найр болон албан ёсоор гэрлээгүй. Төмөрийн Дарима бэлтэй айлын, мэдлэг боловсролтой охин. Тиймээс Э.Батшугарыг жүжигчин бүсгүйтэй холбогдоход уучилж чадалгүй, эргэлт буцалтгүй явсан гэдэг. Э.Батшугараас салснаасаа хойш гадаадад амьдарч байсан Т.Дарима энэ жил Европын нэгэн язгууртны хүү Доминик Жүүрис хэмээх чинээлэг эрхэмтэй нижгэр хурим хийжээ.

Тэд хуримаа байгалийн сайхнаараа гайхагддаг Португаль улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулсан байна. Хуриманд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос ойр дотны нөхөд нь оролцсон байна. Сетеаис ордон нь  1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон аж. Серра де Синтра нурууны орой дээр байрласан энэхүү неоклассик архитектуртай ордноос Синтра хотын алсын бараа, хөдөө нутгийн байгаль бүхэлдээ харагддаг төдийгүй бүх талаасаа өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүд, сүрлэг том жимсний модоор хүрээлэгдсэн байдаг нь нүд салгахын аргагүй байдаг гэнэ.

Т.Дарима Монголд төрж өсөөд Пенсильванийн их сургуулийн Бизнесийн сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгссөний дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөөж явах үедээ Доминиктэй ажлын шугамаар анх танилцсан байжээ.

Үүнээс хойш долоон жилийн дараа Лондонгийн гудамжинд санамсаргүй байдлаар тааралдсанаар хайрын түүхээ эхлүүлсэн гэнэ. Т.Дарима чөлөөт цагаараа морь унадаг, Доминик нь поло спортоор хичээллэдэг. Хэн хэн нь уран зураг, урлагт дуртай.

Т.Дарима хуримын ёслолынхоо үеэр үндэсний дээлээрээ гоёсон монгол бүжигчид морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн “Жалам Хар” бүжгээр ирсэн зочдоо гайхшруулсан гэнэ. Мөн хөөмий болон морин хуур эгшиглүүлж, уран нугаралт үзүүлэн, нийт дөрвөн ч удаа хувцсаа сольсон үзүүлбэр бэлдэж үндэснийхээ өв соёлыг дээдэлсэн хурим хийсэн байна.

Эх сурвалж: Taiz.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.18.254)
    Gadaad huntei suuj baij undesnii ov soel ch geh shig udahgui l prostotutka gej heluuleel hoogdono biz dee
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top