x

“Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна

УОК-ын даргын шуурхай хуралаар салбар хариуцсан гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. 

Шадар сайд Я.Содбаатар орон нутгаас нийслэл хотод ирээд гацсан иргэдийг удахгүй орон нутагт нь буцаах ажлыг хэрэгжүүлнэ гэж мэдээлсэн тул иргэдийн дунд энэ зохицуулалт өндөр хүлээлт үүсгэж байна.

Улсын хэмжээнд корановирусын халдварын батлагдсан 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан байна. КОВИД19 голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20442-т шинжилгээ хийснээс 5997 хүнд PCR шинжилгээг хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна.Зүүн хараад төмөр зам дагасан тархалтаас 2 халдварын тохиодол бүртгэгдээд байна. 

Мөн бүсэд буюу Зүүнхараад 7000 гаруй самарчид ууланд гарснаас 1000 гаруй нь тус суманд уулнаас бууж ирсэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, улмаар PCR шинжилгээнд оруулснаар тухайн орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалтаар цагдаагийн хамгаалалтын дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн албан хаагчид бүртгэл мэдээлэл цуглуулж байна.

УОК хэд хэдэн чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн шуурхай бүлгүүд томилон ажиллуулж байна. Мөн УОК-ын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх багийг байнгын ажилуулахаар өнөөдөр УОКын даргын тушаалаар байгууллаа.

Дархан-уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байна. Өрх бүрээс нэг хүн хамруулах байдлаар шинжилж байна. Бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон гэж үзэж байна.Дархан-Уул аймагт голомт байхгүй, төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хавьтлаас халдвар илэрчээ. Гэсэн ч хөдөлгөөний эрчим ихтэй, учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан байна.

Орхон аймагт мөн төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна.

Дорноговь, Говьсүмбэр аймагт УОК-оос генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажилуулж, шуурхай удирдлагаар хангаж байна. Одоогоор өдөрт автозамын боомтоор 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавин БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож байнгын холбоотой ажиллаж байна.

Халдвар гарсан газар байршлуудад, байр орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг холбогдох газруудад УОК-иос дахин даалгалаа. Эмнэлгийн хог хаягдал тэрдундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу эрсдэл үүсгэхгүй устгах ажилд тусгайлан анхаарал хандуулж, БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон хяналт тавин ажиллуулж байна.

Эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. УОК-ын шуурхай бүлгийн хувьд шинээр бүрдэж буй мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж байна. 

Дотоод дахь КОВИД19-ын халдварын тархалтын урьдчилсан зураглалд үндэслэн орон даяар халдвар тархаагүй байх нөхцөл ажиглагдаж буй учир иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, амьдралын хэвшил болгож чадвал харьцангуй богино хугацаанд  халдварыг  бүрэн амжилттай хумиж чадна гэж тооцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top