x

Сэлэнгэд 21 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдвар 193 боллоо

Эрүүл мэндийн яамнаас корнавирусийн халдварын шинжилгээний хариуг 2020.11.22-ны 17.00 цагийн байдлаар танилцууллаа. 

Өнөөдөр өглөөний 11.00 цагаас хойш халдварын тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 629 болсон байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-"Энэ хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Сэлэнгэд 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймгийн халдварын тоо 96, дотоодын халдварын тоо нийтдээ 193 болсон байна.

Сэлэнгэд аймгийн төв Сүхбаатар хот болон Мандал суманд хоёр том голомт байгаа тул өргөн хүрээтэй тандалт, хяналтыг хийж, хавьтлаасаа халдварын тохиолдлуудыг илрүүлэн гаргаж ирж байна" гэв.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 608 тохиолдол:

  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 3 иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин 1 иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 1 иргэнээс,
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 1 монгол иргэнээс,
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын 2 иргэнээс, 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн 1 иргэнээс коронавирус илэрч, Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс,
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын 1-ээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнээс,
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд 1 иргэнээс,
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд 1 хүнээс,
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн 1 монгол жолоочоос,
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Дахин 1 иргэнээс коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Дахин иргэнээс гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 1 иргэнээс,
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн 1 иргэнээс,
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэний давтан шинжилгээнээс,
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан 1 иргэний давтан шинжилгээнээс, 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас,
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн 1 оюутнаас,
  • 2020.05.18:  Тусгаарлалтад байсан 4 хүнээс коронавирус илэрч, нийт 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн 1 оюутны давтан шинжилгээнээс,
  • 2020.05.27: Тусгаарлалтад байсан 7 хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 148 хүрэв.
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161,
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 179,
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 185,
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээнээс,
  • 2020.06.05. Тусгаарлалтад байсан 4 оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн 1 жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191,
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнээс,
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүнд коронавирус илэрч, 
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн 4 жолоочоос,
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204,
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчоос,
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2, Алтанбулаг боомтоор орж ирсэн 1 жолоочид халдвар илэрч,
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнээс,
  • 2020.06.25: АНУ-аас ирсэн 1 иргэнээс,
  • 2020.06.26: Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас,
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь давтан шинжилгээнээс дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220,
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн 5 хүний шинжилгээнээс,
  • 2020.07.08: ОХУ-аас ирсэн 2 хүний шинжилгээнээс,
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүнээс,
  • 2020.07.14: Тусгаарлалтад байсан 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид. Ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан 3 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243,
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь,
  • 2020.07.16: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний шинжилгээнээс
  • 2020.07.18: Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287,
  • 2020.07.24: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 1 жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн. 
  • 2020.07.28: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүнээс,
  • 2020.07.29: Тусгаарлалтад байсан 2 хүнээс,
  • 2020.08.02: Афганистанаас ирсэн 2 цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнээс,
  • 2020:08.13: Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүний шинжилгээнээс,
  • 2020.08.15: Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 298,
  • 2020.08.26: Дахин 2 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300,
  • 2020.08.27: Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүнээс,
  • 2020.09.01: Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн 3 хүнээс,
  • 2020.09.01: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүнээс,
  • 2020.09.02: Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүнээс,
  • 2020.09.11: ОХУ-ын иргэн, ТИР машины жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311,
  • 2020.09.20: Тусгаарлалтад байсан 1 хүний шинжилгээнээс,
  • 2020.09.22: Коронавирусийн халдварын тохиолдол дахин 1-ээр нэмэгдэж 313, 2020.10.05: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс, 2020.10.06: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос,
  • 2020.10.11: ЭМЯ: Дахин 1 хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 316,
  • 2020.10.12: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүнээс,
  • 2020.10.13: Өнөөдөр 2 хүнээс коронавирусийн халдвар илэрч 320,
  • 2020.10.18: Дахин 4 хүнээс коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.10.20: Дахин 2 хүнээс коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.10.21: "Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь давтан шинжилгээнээс,
  • 2020.10.22: Монгол Улсад коронавирусийн халдварын 328 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.10.24: COVID-19 халдварын тоо 9-өөр нэмэгдэж,
  • 2020.10.25: "Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч 338 дахь тохиолдол,
  • 2020.10.26: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай хүүхдээс халдвар илэрч,
  • 2020.10.27: Алтанбулаг боомтоор орж ирсэн 1 иргэний давтан шинжилгээнээс,
  • 2020.10.31: Дахин 6 хүнээс коронавирусийн халдвар илэрч,
  • 2020.11.02: Ачаа тээврийн 3 жолоочоос,
  • 2020.11.03: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 350,
  • 2020.11.04: Энэтхэгээс ирсэн 1 иргэний давтан шинжилгээ, ОХУ-ын 1 жолоочийн шинжилгээнээс COVID-19 илэрч,
  • 2020.11.05: Энэтхэгээс ирсэн дахин 1 хүнээс,
  • 2020.11.06: COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байсан сувилагчийн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 2 жолоочийн шинжилгээнээс,
  • 2020.11.07: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 1 хүний шинжилгээнээс,
  • 2020.11.08: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 4 хүн, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос илэрч, нийт тохиолдлын тоо 362, 
  • 2020.11.09: Коронавирусийн халдварын батлагдсан 6-аар нэмэгдэж 368,
  • 2020:11:10: Коронавирусийн халдварын 5 тохиолдол зөөвөрлөгдөж, халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан 1 эмчээс коронавирус илэрч, нийт 374,
  • 2020.11.11: Коронавирусийн тохиолдол 8-аар нэмэгдэж, халдвартай жолоочийн хадам ээж, дүү 2-оос коронавирус илэрч 384,
  • 2020.11.12: 644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрч,
  • 2020.11.13: ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас 2, Сэлэнгэд 3 халдвар шинээр илэрч нийт 412 тохиолдол,
  • 2020.11.13 Нэг хүүхэд болон Франкфуртийн нислэгээр ирсэн 1 иргэнээс,
  • 2020.11.14 Шинээр 2 эмчээс халдвар илэрч,
  • 2020.11.14 "Дархан-Уул аймгийн бүх шинжилгээ, Сэлэнгийн 136 хүний хариу СӨРӨГ гарч, нийт тохиолдол 426,
  • 2020.11.15: Халдварын батлагдсан тохиолдол 428 боллоо.
  • 2020.11.16: Сэлэнгэд батлагдсан тохиолдлын 1 хавьтал, Энхсаран сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс COVID-19 илэрч, нийт 431, 2020.11.17: Сэлэнгээр орж ирсэн ТИР машины 2 жолооч, Улаанбаатарын голомтын ойрын хавьтлын 1 хүний 3 дахь шинжилгээгээр,
  • 2020.11.17: Дархан-Уул аймагт 1 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 435,
  • 2020.11.17: Сэлэнгэд коронавирусийн халдварын 5 тохиолдол нэмэгдэж, нийт 440 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.11.18: Улаанбаатарт 5, Сэлэнгэд 6, Говьсүмбэрт 1, Дархан-Уул аймагт 3, нийт 15 тохиолдол нэмж бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 455,
  • 2020.11.18: Дархан-Уул аймагт 4, Сэлэнгэ аймагт 13, ХӨСҮТ-ийн 1 ажилтан нийт 18 хүний шинжилгээнд коронавирус илэрч,
  • 2020.11.19: Нийтдээ 1,390 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 505,
  • 2020.11.19: Сэлэнгэд 13 хүний шинжилгээнд халдвар илэрч,
  • 2020.11.20: Улаанбаатар хот болон таван аймагт 35 хүн шинээр халдвар авч, 2 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж нийт 37 тохиолдол нэмж бүртгэгдэв.
  • 2020.11.20:  Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2020.11.21: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 5, Дорноговьд 6, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдэж нийт 578 тохиолдол,
  • 2020.11.21: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдварын 4 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 582,
  • 2020.11.22: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 19, Дархан-Уулд 4, Дорноговьд 1 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 608 болов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 3 цаг 31 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 4 цаг 29 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 4 цаг 42 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 4 цаг 54 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 5 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 5 цаг 32 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 18 цаг 57 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 20 цаг 23 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 20 цаг 25 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 21 цаг 12 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 22 цаг 3 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 22 цаг 54 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top