x

Хоёр “Хүрэл”-ийн зуурсан “холион бантан”

Энэ сарын 11-ний өдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоов. Төсвийн хуулийн дагуу 11 сарын 15-ны дотор батлагдах ёстой байдаг тул 2021 оны төсвийг яаран онлайнаар хуралдаж хуулийн хугацаандаа амжсан нэр зүүв. Сангийн сайд “2021 оны төсөв бол ковидын эрсдэлийг маш сайн тооцсон төсөв болсон” гэж тодотгож байгаа. Гэвч тэрээр, “Дэлхийн банкинд 50 сая ам.долларыг вакцин авахад дэмжлэг үзүүлэх хүсэлт өгсөн” гэж өөрийн хэлснээ тэр дороо үгүйсгэж орхих ажээ. Ковидтой тэмцэх 5.1 их наяд төгрөг буюу 1.7 тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Засгийн газар иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа вакцинд 50 сая ам.доллар “царайчилна” гэж юу байхав. Өөрөөр хэлбэл, төсвөөс асар их хэмжээний хөрөнгө гаргаад зогсохгүй гаднын донор улс орнууд, санхүүгийн олон улсын байгууллагуудаас өгсөн буцалтгүй тусламжийн хэдэн зуун сая ам.долларыг вакцинаас үнэтэй юунд зарцуулснаа Засгийн газар цент бүрээр нь иргэддээ тайлагнах ажил шаардагдах нь. Гэхдээ Сангийн сайдын гадаадаас өгсөн зээл, буцалтгүй тусламжийг хэрхэн зарцуулснаа тоймлодог шиг “гурилдаж” огт болохгүй.

Засгийн газрын (2020.11.18) хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг авч хэлэлцсэн боловч дэмжсэнгүй.  Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгох, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчийн  бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох санал хүргүүлсэн юм. Ерөнхий сайд тус санаачилгыг дэмжээгүй шалтгаанаа ингэж тайлбарласан юм. “Бүх зүйлийг Засгийн газар нь шийдэж чадахгүй. Бүх хүмүүст мөнгө өгч чадахгүй. Тийм боломж бидэнд байхгүй. Хэрвээ мөнгө төгрөг байдагсан бол энэ хэдэн үр хүүхдүүддээ энэ хэдэн ядуу зүдүү хүмүүсээс харамлаад байх юм алга...байдагсан бол тараагаад өгчих байсан...” гэсэн юм.

Монголд ойролцоогоор 900 орчим мянган өрх бий гэж тооцвол, бэлнээр олгоход 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай аж. Хэдхэн сарын өмнө  УИХ-ын сонгуулийн өмнө нэг кг ямааны ноолуурт 20 мянган төгрөгөөр тооцож 178 тэрбум төгрөгийг бэлнээр нь тараахдаа элдэв зовлон тоочоогүй Ерөнхий сайд цар тахалтай холбоотой нийтээр нь хөл хорьсон өдрүүдэд иргэддээ нэн шаардлагатай байгаа бэлэн мөнгө олгохдоо ийн дүрээ хувиргасан юм.

Хоёр “Хүрэл”-ийн хэлсэн, ярьсан зүйлс бодит байдалд хэр нийцэж байна вэ гэдгийг мэдэхийн тулд ирэх жилийн төсвийг сөхөж таарна. Аливаа улсын төсвийн хөрөнгө оруулалт нь тухай улсын хөгжил, төрийн бодлого, ирээдүйг нь харж болох толь байдаг төдийгүй  ямар бүтээн байгуулалтад хичнээн хэмжээний хөрөнгө зориулж байгаагаар нь “баян, ядуу”-г нь ч мэдчих боломжтой байдаг.  Хэд хоногийн өмнө баталсан төсвийн хөрөнгө оруулалт нь сангийн сайдын тодотгосоноор “цар тахлын аюулыг тооцсон” хийгээд Ерөнхий сайдын хэлсэнчлэн “манай улс ядуу орон” мөн эсэхийг дүгнэх боломжтой юм. Үүний тулд төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг бүхэлд нь харах бараг шаардлагагүй. Нийт 17 сайдтай кабинетын захын хоёр сайдын хөрөнгө оруулалтын хэмжээ болон зориулалтыг шинжиж үзэхэд хангалттай байх болно.

Цар тахлын аюул он дамжин үргэлжилж буй энэ хүнд үед шат шатны дарга нарын “тарвалзах” байшин барилгын бүтээн байгуулалтыг зогсоох ёстой. Өнгөрсөн хэдэн жил манай гадаад худалдааны голлох түүхий эдийн ханш хангалттай өндөр үнэтэй байв. Энэ нь төсөвт уул уурхай төдийгүй, татвараас их хэмжээний мөнгө цугларч, эрх баригчид ч дураараа дургиж байсан юм. Ийм жишээ захаас аван дурдаж болно. Нийслэлд усан оргилуур, дөрвөлжин чулуу, сургуулийн автобус... хөдөөд “марзан” хөшөө... гээд үргэлжлүүлж болно.

Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хэрэв хөрөнгө мөнгөний боломж байвал дэлхийн улс орон том жижиг, баян ядуу байхаас үл шалтгаалан тахлын эсрэг сан байгуулж иргэдийнхээ амьдралыг тэтгэх, аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгод зарцуулж байна. Аливаа улсын төр, Засгийн газар иргэдээ нэг дор бөөгнөрүүлж эрсдэл нэмэх барилга байгууламж барих нь бүү хэл төсөвтөө иймэрхүү зорилгоор ганц цент ч төлөвлөөгүй. Хариуцлагатай төрийн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг ийм л энгийн ойлгомжтой байдаг. Гэтэл У. Хүрэлсүхийн Засгийн газар хаа сайгүй шат шатны дарга нарт байр бэлдэж, соёлын төв нэртэй иргэдээ нэг дор бөөгнөрүүлэх барилга барьж, татвар төлөгчдийн тэрбум, тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаа гэвэл та итгэх үү.

Ингээд Засгийн газраас өргөн барьж, УИХ дахь МАН-ын гишүүд олонхоороо хүч түрэн шуурхай шийдвэрлэсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн хөрөнгийг дэлхий нийтийг донсолгож буй цар тахлын эсрэг зориулж уу, Монгол улс ковидын эсрэг вакцинаа авах хөрөнгөгүй ядуу орон мөн үү гэдийг  харцгаая.

Нэг. Монгол улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга 66 тэрбум 217 сая төгрөгийн өртөг бүхий 19 тэрбум 917 сая төгрөгийн барилга байгууламж барихаар төсөвлөжээ. Тухайлбал,

  • Багийн төвийн цогцолборын барилга /Орхон, Баян-Өндөр сум, Зэст баг/- 1 тэрбум 750 сая төгрөг,
  • Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Яргуйт баг/ - 1 тэрбум 650 сая төгрөг,
  • Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Түдэвтэй сум/ - 1 тэрбум төгрөг,
  • Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Ургамал сум/ -1тэрбум төгрөг,
  • Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Шилүүстэй сум /- 1 тэрбум 100 сая төгрөг,
  • Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Түнэл сум/ - 1 тэрбум 150 сая төгрөг,
  • Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/ - 1 тэрбум 150 сая төгрөг,
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ - 1 тэрбум 500 сая төгрөг,
  •  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/- 2 тэрбум төгрөг гэх мэтээр өмнөх жил эхэлсэн 36.4  тэрбум төгрөгний өртөг бүхий нийт 24 барилга байгууламжид энэ онд нийтдээ 16 тэрбум 317 сая төгрөг гаргах ажээ.

Мөн урд жилүүдэд барьсан барилгуудад суурилуулах тоног төхөөрөмжид 1 тэрбум 730 сая төгрөг гаргана. Чанаргүй барьсан барилга нэг зуны борооны аясыг даахгүй тааз нь нэвтрэх нь энүүхэнд. Ийм олон шалтгаанаар их засварт 3 тэрбум 700 сая төгрөг зориулах ажээ. Үүнээс гадна тэнд ажиллах үйлчилээний ажилчдын цалин хөлс болон байрны гэрэл, цахилгаан болон халаалтын, цэвэр усны гэх мэт зардлууд төрийг улам данхайлгаж тэр хэмжээгээр татвар төлөгчдийн халаасыг нимгэлдэг билээ.

Хоёр: Төсвийн хөрөнгө оруулалтын Соёлын сайдын багцад 521 тэрбум 79.5 сая төгрөгийн барилга байгууламж барихаас энэ онд 79 тэрбум 494 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оногдож байна. Хэдийгээр ЗГХЭГ даргын багц шиг цөөн хэдэн төсөл, арга хэмжээгээр төлөөлүүлж болох байсан боловч татвар төлөгчид  өөрсдийнх нь “махаа зулгааж” олсон мөнгөнөөс суутгасан татварын хөрөнгийг эрх баригчид юунд, хэрхэн зарцуулж байгаатай нэгбүрчлэн танилцуулах зорилгоор дэлгэрэнгүй нийтлэв. Үүнд:

1. Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 710 сая,

2. “Гандантэгчилэн” хийдийн түүх соёл, шашны дурсгалт зүйлийг сэргээн тохижуулах /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ - 1 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 600 сая,

3. Аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга /Увс, Улаангом сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

4. Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ - 13,5 тэрбум өртөгтэй, энэ онд  1 тэрбум,

5. Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг – 94 тэрбум 460.1  сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 13 тэрбум 300 сая,

6. Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 14 тэрбум 532.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  7 тэрбум 182 сая,

7. Музейн барилга /Дорнод, Хэрлэн сум/ - 3 тэрбум 363.3 сая төгрөгийн өртөгтэй энэ онд  1 тэрбум,

8. Музейн барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/ - 5 тэрбум 889.1 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 2 тэрбум 950 сая,

9. Орон нутаг судлах музейн барилга /Хэнтий, Хэрлэн сум/ - 3 тэрбум 177.7 сая төгрөгийн өртөгтэй энэ онд 1 тэрбум 677.7 сая,

10. Орон нутгийн судлах музейн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ - 2 тэрбум 942 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  300 сая,

11. Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ - 1,200.0 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

12. Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ - 2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 640 сая,

13. Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ - 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

14. Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ - 1.15 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 900 сая,

15. Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ - 1.15 тэрбум өртөгтэй, энэ онд 950 сая,

16. Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ - 1.15 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 850 сая,

17. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/ - 1 тэрбум 750 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 250 сая,

18. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/ - 1 тэрбум 300 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

19. Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ - 1 тэрбум 990.3 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 50 сая,

20. Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ - 1 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 700 сая,

21. Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ - 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1.1 тэрбум,

22. Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ - 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

23. Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ - 1 тэрбум 617.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 386.8 сая,

24. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ - 1 тэрбум 699.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 50 сая,

25. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ - 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 250 сая,

26. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ - 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 250 сая,

27. Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ - 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 850 сая,

28. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ - 1 тэрбум 767.7 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 225.7 сая,

29. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/ - 1 тэрбум 749.6 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 400 сая,

30. Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ - 1 тэрбум 230 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 575 сая,

31. Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ - 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

32. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ - 1 тэрбум 789.4 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 50 сая,

33. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ - 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1.3 тэрбум,

34. Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ - 1 тэрбум 797 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 542 сая,

35. Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ - 2 тэрбум 320.7 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 300 сая,

36. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ - 1 тэрбум 683.2 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

37. Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ - 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 206.3 сая,

38. Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ - 4 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 375 сая,

39. Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/- 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1.5 тэрбум,

40. Соёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ - 331 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 100 сая,

41. Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ - 152 тэрбум 520.0 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

42. Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ - 11 тэрбум 459.4 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 606.4 сая,

43. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ - 13 тэрбум 492 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 2 тэрбум 32 сая,

44. Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/- 62 тэрбум 864.7 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 10 тэрбум 986.8 сая,

45. Дуу бүжгийн "Боржигин" чуулгын барилга /Говьсүмбэр/ - 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 134 сая,

46. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ - 1 тэрбум 551.7 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 50 сая,

47. Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/- 1 тэрбум 230 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

48. Соёлын өвийн төвийн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/- 8 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 316 сая,

49. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/- 1 тэрбум 672.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 200 сая төгрөг төсвөөс санхүүжүүлэх ажээ.

Ирэх онд шинээр барих:

50. Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Замын-Үүд сум, 3 дугаар баг/ - 7тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

51. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ - 2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

52. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/- 2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

53. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/- 2 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 850 сая,

54. Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ - 1 тэрбум 988.5 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 800 сая,

55. Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/- 5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

56. Ахмадын урлаг, соёлын төвийн барилга /Хөвсгөл, Мөрөн сум/- 500 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 300 сая,

57. Төв Азийн түүх соёлын өлгий Орхон, Тамир, Хануй, Хүнүйн соёлын өвийг судлах, сурталчлах мэдээллийн төв /Архангай/ - 400 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 400 сая,

58. Соёлын төвийн барилга, 240 суудал /Булган, Бугат сум/- 1 тэрбум 595.5 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 797.7 сая,

59. Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори /Төв, Зуунмод сум/- 18 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

60. Саран хөхөө театрын барилга, 700 суудал /Дорноговь, Сайншанд сум, 7 дугаар баг/- 9.5тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум,

61. Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд Зонхова" /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо/- 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм.

Тоног төхөөрөмжийн зардалд 18.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 17 тэрбум 275 сая төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхээр хуульчлан батлаад байна.

1. “Монгол соёл-Монгол хүмүүн” төсөл хөтөлбөр /Дорноговь, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн, Даланжаргалан, Айраг, Дэлгэрэх, Иххэт, Мандах сум/ - 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1.2 тэрбум,

2. Дүүргийн соёлын ордны тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 1 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 950 сая төгрөг,

3. Чингис хаан музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгийг нэмэгдүүлэх /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/- 10 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 10 тэрбум,

4. Соёлын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/- 650 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 650 сая,

5. "Их соёл-Эх үндэс" төсөл, хөтөлбөр /Дундговь/ - 200 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 200 сая,

6. Соёлын байгууллагуудын тоног төхөөрөмж /Өвөрхангай/ - 200 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 200 сая,

7. Соёлын төвийн тоног төхөөрөмж /Булган/- 250 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 75 сая,

8. Чингис хаан музейн шилэн хорго, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ - 5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Azaa (103.212.117.95)
    одоо онц байдал зарласан нь өөрөө улс орон чинь сэргэхүү үгүй гэсэн 2 зам бн эсвэл өлсөөд корона тусаад нөгөө ертөнц эсвэл хөшөө барьж үлдэх
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Хүрлээ (103.229.122.18)
    Хүрэл зэвсгийн үе рүү буцсан мэт байнаа. Хүрэлсүг Хүрэлбартер нар өөрсдөө ч ярьж байгаа юмаа ойлгохоо болчихсон байгаа юм байна шүү
    2020 оны 11 сарын 25 | Хариулах
  • Монгол (59.153.85.101)
    Галзуурчихсан хүмүүс юм уу?
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • dorj (64.119.16.114)
    aimaar yum aa.
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Тэндэр хувь авна (202.179.24.215)
    БУУДМАААР 2
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 4 цаг 42 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 4 цаг 46 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ
Top