x

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.18/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд 102 цэгт  түргэвчилсэн  оношлуураар коронавирусийн шинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар 3386 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээгээр 10 хүн эерэг үзүүлэлттэй гарсан. Харин энэхүү хүмүүсийн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулахад сөрөг гарав. Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах нийлүүлж худалдан, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр байдлаар  /2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэлд 47726 хүн зорчсон байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтэлийг эцсийн цэгүүд дээр өдөр бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран хийж байгаа.

Мөн өчигдөр /2020.11.18/ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 1765 хүн нэвтэрч 1926 хүн хотоос гарсан байна. Товчоогоор нэвтэрч буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, судалгаанд тогтмол хамруулж байгаа. Нийслэлийн хэмжээнд оюутны байрнуудад ариутгал, халдваргүйтэлийг хийж есөн дотуур байрны 15 мкв талбайд халдваргүйжүүлсэн. Бид иргэдийн санал, гомдлыг Нийслэлийн шуурхай штабын 324207, 321731 дугаарт өдөр бүр хүлээн авч байна” хэмээлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэхүү тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ. 

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч,  хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top