x

Бизнесийн холбоодын хамтарсан санал

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ГҮЙЦЭТГЭХ
ЗАХИРЛУУДЫН КЛУБ БОЛОН МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛӨӨС
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХ САНАЛ

Хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг онцгой дэглэмийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан шийдвэрлэх арга замын тухай

Юуны түрүүнд улс орныг цочирдуулж, урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөл байдал үүсч, бүх нийтийн хөл хорио тогтоож, онцгой байдлаар ажиллаж байгаа та бүхэнд нийт гишүүд, хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. КОВИД-19 Монгол Улсын дотоодод халдварлаж, хүн ардыг заналхийлж байгаа энэ үед Засгийн Газраас хөл хорио тогтоон, зохион байгуулалттайгаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгч, ажил олгогчдын зүгээс тодорхой саналуудыг хүргүүлж байна.

Бүх нийтээрээ хөл хорионд орж, бизнес эрхлэх нөхцөл байдал хурцдаж байгааг юуны түрүүнд та бүхэнд мэдээллэх нь зүйтэй болов уу. Бизнес зогссоноор цалин зогсож, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтож, эргээд худалдан авах чадвар үгүй болсноор бизнесийн борлуулалт үгүй болно. Үүнээс шалтгаалан улсын төсөвт төлдөг татвар, хураамжаа бид төлөх боломжгүй болсноор төрийн ажил үйлчилгээ удаашрах, зогсох, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж тавигдах боломжгүй болж, эргээд бизнесийн борлуулалтанд нөлөөлдөг гамшгийн гинжин урвал эхлэх нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс бид шинээр үүсээд буй эгзэгтэй энэ нөхцөлд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулахгүй, бизнес эрхлэлтийг тогтвортой байлгах замаар олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалж байх зорилгоор дараах тодорхой саналуудыг хүргүүлж байна.

Үүнд:

  • Улсын Онцгой Комиссын дэргэд хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий “Эдийн засгийн зөвлөл” байгуулан цар тахлын тархалтыг бууруулах, зогсоохтой холбоотойгоор эдийн засаг, бизнесийн салбарын талаар авах арга хэмжээг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ энэ зөвлөлийн санал, дэмжлэгийг авдаг болох.
  • Хөл хорионы дэглэмийн үед аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой стандартын дагуу явуулах боломжийг гаргаж өгөн цаашид ч хөл хөдөлгөөнийг бүрэн хаахаасаа илүүтэй энэхүү стандартынхаа дагуу ажиллах өргөн боломжийг нээлттэй байлгах. 
  • Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлого буурсантай холбоотойгоор банкны зээлийн төлбөрийг төлөх хугацаа, хэмжээ, зээлийн хүүний төлбөр зэрэгт хөнгөлөлт үзүүлэх, тодорхой журмын дагуу хөнгөлөлт үзүүлж, дэмжих. 
  • Том, жижиг бүх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрийн ихээхэн өрөнд орж байгаа тул эдгээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд (1) төсвөөс нэг удаа түрээсийн төлбөрийг нь төлж өгөх, эсвэл (2) түрээслүүлж байгаа ажлын байрны ус, дулаан, цахилгааны төлбөрийг төсвөөс нэг удаа хөнгөлж өгөн тэр хэмжээгээр түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэхийг даалгах.
  • Бүх төрлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн газрын тогтмол зардал болох цахилгаан эрчим хүч, ус, дулааны зардлын тодорхой хувийг хөнгөлөх.
  • Ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдын цалингийн 50-60 хувийг цар тахлын халдвар зогсох хүртэл улсын төсвөөс олгох.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдынхөө өмнөөс төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтийг цар тахлын халдвар зогсох хүртэл зогсоох.
  • Өнөөдрийг хүртэл үүсээд байгаа бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг 6 сараар хойшлуулах, торгууль, анз тооцож суутгахыг зогсоох.
  • Хөл хориотой холбоотойгоор борлуулалтын орлого нь буурч алдагдалд орсон аж ахуйн нэгж, байгууллагуудын алдагдлыг нөхөж өгөх тусгай санг төсвийн хөрөнгөөр яаралтай байгуулан энэ сангаас аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох. Энэ ажилд мэргэжлийн холбоод, танхимыг татан оролцуулах.
  • Хөрөнгө оруулалтаа босгон үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай том, жижиг төслүүдийг тодорхой стандартын шаардлагыг хангуулан ажлыг нь эхлүүлэх.

Урт хугацаанд эдийн засаг, бизнесийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Үүнд:

  • Монгол банкны бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшилд олгох арилжааны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх уян хатан тогтолцоог яаралтай бүрдүүлэн хэрэгжүүлэх.
  • Ажлын байраа хадгалж үлдэхэд нь зориулж аж ахуйн нэгжүүдэд зориулан 2021 оныг дуустал зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байх, маш бага хүүтэй зээлийг яаралтай олгож эхлэх.
  • Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цаашид зогсоохгүй байх зорилгоор хэрэгжүүлж байгаа өнөөгийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, зогсоохгүй байх.
  • Томоохон татвар төлөгчид болох уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд дээр ажиллах цөөн тооны өндөр зэрэглэлийн гадаадын мэргэжилтнүүдийг хөл хорионы өнөөгийн хэрэгжиж буй дэглэмийн дагуу улсын хилээр нэвтрүүлж оруулж ирүүлэх дэглэмийг үргэлжлүүлэх.
  • Төрийн худалдан авалтын бодлогоор дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ихээр худалдан авах, төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан үр ашиг муутай, 2021 онд шинээр хийж эхлэх хөрөнгө оруулалтуудыг цуцлах.

Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид бид улс оронд нүүрлээд байгаа цар тахлын аюултай тэмцэх, зогсооход бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Улаанбаатар хотын Худалдааны танхим
Гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club)
Монголын бизнесийн зөвлөл (BCM)

Улаанбаатар хот, 2020.11.17

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top