x

Я.Содбаатар: Ойрын хавьтлын тандалтыг эцэслэн тогтоож дуусаагүй тул хүлээцтэй хандах хэрэгтэй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Шадар сайд Я.Содбаатар "Олон нийтийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас ирсэн 500 гаруй хүн байна. Үүнээс гадна хувиараа ирсэн хүмүүс гацчихсан байна. Энд хүмүүс уужуу хандаасай гэж хүсэж байна. Ойрын хавьтлын тандалт хийж дуусаж байна. Халдвар илэрсэн 12 хүн байгаа. Сэлэнгэд гурав, Улаанбаатарт есөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүмүүст ойрын хавьталд 250 хүн байна. Хөдөө орон нутгаас ирсэн ойрын хавьтал байж байгаад тэр хүмүүсээ явуулчихсан тохиолдолд дахиад тэр аймагт хөл хорио тогтоох шаардлага гарна" гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Одоогийн байдлаар Улаанбаатарт есөн батлагдсан тохиолдол, Сэлэнгэд гурван батлагдсан тохиолдол байна. 255 орчим ойрын хавьтал үүссэн. Дам хавьтал 5300 орчим гарсан. Одоогийн байдлаар эрүүл мэнд, цагдаа, тагнуулын газрын албан хаагчид 4200 буюу 89 хувийг нь илрүүлсэн. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд 14 хоногийг сунгахаас өөр аргагүй болж байна. УБ, Сэлэнгээс гадна дахин голомт гаргахгүйн тулд сунгахаас өөр аргагүй. Монгол Улс даван туулж буй хамгийн амжилттай улс хэвээр байгаа" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Иргэдийн махны хомсдол үүсгэхгүй байх үүднээс нөөцийн мах гаргаж байна. Зохион байгуулалт дээр тал талдаа асуудал байна. Маргаашнаас эхлээд нөөцийн мах худалдаалах цэгийг нэмнэ. Иргэддээ хандаж хэлэхэд битгий сандралд. Нөөц хангалттай байгаа. Тал талдаа дэглэмээ зөв сахих хэрэгтэй. 14 хоногтоо махны болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Халдвар хамгааллын дэглэмээ зөв барья. Иргэддээ хандан эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top