x

Халдвар илэрсэн иргэд Караоке, Зочид буудлаар үйлчлүүлснээ нуужээ

11 цагаас хойш манай улсад коронавируст халдварын найман тохиолдол нэмэгдлээ. Ингэснээр өнөөдөр 11 тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол улсад батлагдсан тохиолдол 424 болоод байна.

Одоогоор жолооч Д-гийн ойрын хавьтал болох ахын эхнэр болон хүүгээс халдвар илэрч, онош батлагдлаа. 

Халдвар авсан сурагч хүү Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 10-р ангид сурдаг ба тухайн үед хичээлдээ явж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс сурагчдын дунд халдвар тархсан байж болзошгүй эрсдэл үүсжээ. 

Мөн халдвар авсан жолооч Д явсан маршрутаа ташаа мэдүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл халдвартай нь тогтоогдсон түүний ойрын хавьтлын хүн караоке, зочид буудал, цайны газар зэргээр үйлчлүүлснээр мөн мэдүүлээгүй байна

Энэ байдал удаа дараа давтагдаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна. 

Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Жолооч Д-гийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрчээ. Тиймэс вирус илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, бүхнийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнөөдөр Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын ойрын хавьтал болох 97 хүнийг давтан шинжилгээнд хамруулахад гурван тохиолдол бүртгэгдлээ.

Нэг нь эхний батлагдсан тохиолдлын охин бол нөгөө хоёр нь батлагдсан тохиолдлын ахын эхнэр, хүүхэд хоёр буюу ойрын хавьтлууд нь байна. Ойрын хавьтлууд учраас тэднийг тусгаарлачихсан байсан. 

Мөн энэ хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 7 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 426 боллоо. 

Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол байгаа. Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт 150 шинжилгээ хийснээс 136 хүний хариу сөрөг гарсан" гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас үүнтэй холбогдуулан, ТОПАЗ зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны "Говь сайхан караоке" 11 дүгээр сарын 09-ний 17-20 цагт, мөн тус хорооны "Өгөөж"  12-14 цагт цайны газарт үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80056829 дугаарт холбогдож зөвлөгөө зөвлөмж авахыг сануулж, анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top