x

Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн SERVICE порталыг нэвтрүүлсэн.

Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан  багц үйлчилгээг  цахимаар  авах  боломж бий болсон  юм.  Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын  42 төрлийн үйлчилгээг цахимаар  авах боломж бүрдээд байгаа  юм. 

Түүнээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан  цахимаар  гаргах  боломж бий болсон.

Тодруулбал,

  • НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200

  • НХМГ-ын тусгай дугаар 70128012

  • Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040

  • Мессежээр илгээсэн 131200

  • Засгийн газрын 11-11.mn

  • ulaanbaatar.mn систем

  • Check My service аппликэйшн

  • Smart UB аппликэйшн

  • Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа,  харьяа газар,  агентлагуудтай холбоотой санал  хүсэлт,  өргөдөл, гомдлыг хүлээн авах юм. 

Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод  удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан  албан хаагч өргөдөл,  гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан  эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм. 

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн.  Энэ системийг  ашиглан хэрэглэгчид  14 төрлийн  үйлчилгээг  мөн  цахимаар  авах  боломжтой.  Энэ оны 11 сарын /2020.11/ байдлаар  улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505 нь Улаанбаатар хотынх байгаа юм. Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top