x

Хүнсний худалдааны төвүүдэд халдвар хамгаалал хангалтгүй байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүнсний худалдаа, эрүүл мэндийн байгууллага, харилцаа холбоо, банк зэрэг 11 чиглэлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн сан, банкны салбарт иргэд, үйлчлүүлэгчид, ажиллагсдын биеийн халууныг хэмжих, гар халдваргүйжүүлэх, зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, ажлын байр, үйлчилгээний талбай, АТМ-ын товчлуур зэргийг ариутгаж халдваргүйжүүлж буй байдалд тандалт хийлээ.

Тандалтаар Баялаг-Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад нэвтэрч буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй байгаагаас гадна иргэдийн бөөгнөрөл үүссэн, худалдаачид амны хаалтыг буруу зүүх зэрэг зөрчил илэрч байна. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийгдээгүй, иргэдийн хөдөлгөөн, бөөгнөрөлд ямар нэг зохицуулалтгүйгээр ажиллаж байв.

Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, үүрэн телефоны үйлчилгээний цэгүүдэд иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, хүнснээс бусад төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэдийг “тооллого хийх, засвар хийх” зэрэг шалтгаанаар ажиллуулж байлаа. Иймд тухайн байрыг түрээслэгчдэд халуун хэмжих, халдваргүйтгэл хийхийг нэгдсэн байдлаар зохицуулах, Засгийн газрын 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зарим зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Худалдааны төвүүдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлж иргэдийн хамгийн их гар хүрдэг хэсэг болох түрдэг тэрэг, сагсны бариул, хаалганы бариул, ПОС машины товчлуур, хурууны хээ уншуулах төхөөрөмж зэргийг тогтмол халдваргүйжүүлж, ажиллагсдыг амны хаалт, бээлийтэйгээр иргэдэд үйлчлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамжид анхаарахыг мөн зөвлөлөө.

Тандалтаар эдгээр зөрчил хүнсний худалдааны төвүүдэд нийтлэг илэрч байгаа тул Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн бодистой угаалга цэвэрлэгээг сайтар хийж иргэд, үйлчлүүлэгчдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иргэд хүнсний худалдааны төв, АТМ зэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий өмсөх, бохирдсон гадаргууд хүрсний дараа гараа савандаж угаах, зориулалтын уусмалаар халдваргүйжүүлж, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай барихыг зөвлөж байна.

Тандалт, хяналт шалгалт үргэлжилнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top