x

Шүүх хурлуудыг хойшлуулахыг зөвлөж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргүүллээ. 

Тус зөвлөмжид: 

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. 

Иймд уг тогтоолыг хэрэгжүүлэх, коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

  •  Шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой аливаа шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж гаргах, зохион байгуулалтын яаралтай арга хэмжээ авах, 

  • Шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авах, 

  • Нэхэмжлэлийг шуудангаар авах, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээн авах,

  • Давж заалдах шатны шүүхийн хувьд хуульд зааснаас бусад тохиолдолд оролцогч ирээгүй үед шүүх хуралдаан явуулах хуулийн зохицуулалтыг баримтлах,  

  • Шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх, 

  • Энэ чиглэлээр өөрийн цахим хуудас, орон  нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн үйлчлүүлэгч, хэргийн оролцогч нарт хандан уриалга гаргах, 

  • Шүүгч, ажилтныг олноор суулгахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчдыг ажлын цагт нь тараах замаар шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл  мэндийг нэн тэргүүнд анхаарах, 

  • Шүүгч, ажилтныг амны хаалт, бусад хамгаалах хэрэгслээр хангах, 

  • Шүүхийн байранд нэвтэрч буй иргэдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавих, биеийн халууныг тогтмол хэмжих ажлыг шүүхийн байранд шуурхай зохион байгуулах, 

  • Дээрх хугацаанд байгууллагын хэмжээнд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл дэх жижүүрийн багтай тогтмол мэдээлэл солилцон ажиллах, 

  • Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад арга хэмжээ. 

Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тухай бүр Та бүхэнд мэдээллийг хүргэх болно. 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top