x

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулж байна

Улсын төсөв, авто замын сангийн таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний гүүр, Хэнтий аймгийн Мөрөн, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Дорнод аймгийн Хэрлэн сумдад, нийт 9 цэгт олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

Дээрх хөрөнгө оруулалтын хүрээнд Налайхын авто зам ашигласны төлбөр авах цэгийг өргөтгөн шинэчлэх, Дундговь, Айраг, Эмээлт, Онгийн төлбөр авах цэгүүдэд авто пүү суурилуулах, төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, Түргэний гүүрийн авто замын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг энэ оны 10 дугаар сарын 31-нд эхлүүлсэн бол Архангай аймгийн Тариат, Хэнтий аймгийн Мөрөн, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Булган аймгийн Баяннуур, Налайхын төлбөр авах цэгийн өргөтгөл, Эмээлт, Айрагийн төлбөр авах цэгт авто пүү суурилуулах ажил хийж дууслаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дорнод аймгийн Хэрлэн төлбөр авах цэгийн ажил 80-95 хувьтай хэрэгжиж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ автотээврийн хяналт тавих, авто замын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах программ хангамж боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд саяхан ашиглалтад орсон Түргэний гүүрийн авто зам ашигласны төлбөр авах цэгт цахимжуулах туршилтын ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top