x

"Цаашид дахин найман хувиар ипотекийн зээл гарахгүй"

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. 

Энэ нь товчоор бол Төв банкны ирэх оны ажлын төлөвлөгөө юм.

Үүнд нийт найман заалт багтсан байгаа гэж Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Дурьдвал:

  • Инфляцыг 8-аас 6 хувьд буулган, тогтворжуулах,

  • Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх,

  • Саарал жагсаалтад дахин орохгүйн тулд үндэсний хөтөлбөр батлан, өргөн хүрээнд хэрэгжүүлэх

  • Зээлийн хүүг жил бүр 1 нэгжээр бууруулах зэрэг багтсан гэв.

Манай улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо бэхжиж, хөгжих ёстой гэдгийг тэрээр онцолж байв. 

Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй. 

Нэг. Монголбанк, МУ-ын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хоёр. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэгдэж нийт найман заалттай болсон. 

Тухайлбал: 

  • 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах;

  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах; 

  • Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Одоо зээлийн маргаан шүүхэд 2-7 жил үргэлжилж байгааг богиносгоно. Мөн банкуудын эрсдэлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө/;

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих юм. 

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгоно.

Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учир Төв банк оролцон ажиллаж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан.

Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Одоогоор 100 мянган иргэн энэ зээлийг авснаас 25 мянга нь гэр хорооллын иргэд байна. Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгосноор байрны үнэ өсөхгүй. 

УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг  боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан. Ингэснээр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчид 3 хүртэл тэрбум төгрөгийн, жилийн 12-13 хувийн хүүтэй зээл авах боломжтой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top