x

УОК, Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа мэдээлэл эцсийн үнэн гэв

Нийгмийн сүлжээнд иргэдийн дунд мэдээллийг буруу ойлгох, цаашлаад буруу ойлголтоо түгээх нь элбэг тохиолддог. Баримт, нотолгоо, судалгаагүй худал мэдээлэл тараах нь маш сөрөг нөлөө дагуулах аюултай. Ялангуяа дэлхий нийтэд цар тахлын аюулын харангатай байх энэ үед юм. Гэвч иргэд бид хардах, асуулт тавих, өөрийн бодол болон эргэн тойронд болж буй үйл явдлаа дүгнэх эрхтэй гэдгийг мөн энд дурьдах нь зүйтэй байх.  

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн цахим мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нийгмийн сүлжээнд тархаад буй асуудлын талаар ярив. 

Тэрээр "Иргэдийн дунд "Коронавирусийн халдварыг дотооддоо алдчихсан юм биш үү" гэсэн хардлага маш өндөр байна. Одоогийн байдлаар дотоодод халдвар алдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ямар нэгэн зөрчил, эрсдэлийг ард түмнээсээ нууж болохгүй. Бид ил тод шалгаж шийдвэрлэн гарсан зөрчлийг мэргэжлийн байгууллагуудаар нь танилцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээсээ гажихгүй. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээгээр тархсан худал мэдээлэл автах хэрэггүй. Эрүүл мэндийн яам, УОК-оос мэдээлж байгаа мэдээлэл л эцсийн үнэн юм.

Ер нь тодорхой судалгаагүй, тооцоогүйгээр өөрийн бодлоо шууд лайваар цацдаг асуудлаа анхаарах хэрэгтэй. Ингэж иргэдээ бухимдуулж, худал мэдээллийг цацах нь маш сөрөг нөлөөтэй.

Хэрвээ бид коронавирусийн халдварыг дотоодод алдахад хүрвэл маш их хүндрэл дагуулна. Иймд иргэд амны хаалтаа заавал зүүж, өөрсдийн ухамсраараа дэг журамтай байх шаардлагатай. Сүүлийн үед нутаг дэвсгэртээ коронавирусийг алдаагүй учраас чөлөөтэй байж болно гэж иргэд ойлгоод байгаа нь гэндсэн асуудал болж хувирах аюултай. Хамгийн анхаарал болгоомжтой байх цаг үе одоо ирсэн байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угааж, олон нийтийн газраар явахгүй байж, амны хаалтаа заавал зүүхийг иргэдээсээ хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top