x

“Эрдэнэт үйлдвэр”: Яагаад?!

“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг тогтмол бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” юм.

Тэнд асар их баялаг, хөрөнгө, валют эргэлдэж байдаг. Тэр хэрээр олны нүд унаж, анхаарал тогтож байдаг. Ингэх нь зүйн хэрэг.

Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг яаж ийгээд хувьдаа авч, баялгийг хуваарилагч болох хүсэлтнүүд ч олон бий.

Яг ийм хүслээ гүйцэлдүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын эзэмшиж ирсэн 49 хувийг Монгол Улсын маань “Монголиан коппер корпорейшн” ХХК худалдаж авсан. Ийм явдал дөрвөн жилийн өмнө болж байлаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараахнаас УИХ тогтоол гаргаж, Засгийн газар хэрэгжүүлснээр 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчтэй болгосон. Улмаар “Монголиан коппер корпорейшн” компанийн удирдлага, эзэмшигчдийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан хууль зөрчсөн хэмээн хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн. Хэрэг ямар шатанд яваа нь одоохондоо чимээ аниргүй болоод байна.

Харин дан ганц төрийн өмчлөлтэйгээр жил гаруй ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ойрын үед олны анхааралд орж ирлээ. Их л мэдээлэл ил болж байх шиг байна.

Гэхдээ энэ бүхнийг углуургаар нь харвал их сонин явдал эхэлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед улс төр, бизнесийнхэн, бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллээс “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн “Эрдэнэт үйлдвэр” 49 хувийг эргүүлж авахаар хөдөлж эхлэв үү гэж харагдаж байгаа юм.

“...Яагаад” гэсэн хэдхэн асуултын хариу л үүнд хариулт өгнө. Өрнөж өнгөрсөн үйл явдлын цаг хугацаагаар асуулт тавибал:

-Хууль бусаар тагнуулсан гэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яагаад “...Энэ явдал “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой” гэж мэдэгдсэн бэ?

-Ер нь Л.Оюун-Эрдэнэ яагаад тагнасан чагнасан хэргийн обьект болсон бэ?

-Засгийн газраас томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийг яагаад өөрчилсөн бэ?

-Ж.Энхбаярын зуучлалаар У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбилэг нар уулзсан гэх мэдээлэл тарсан. Яагаад?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад гэнэт Хөтөл, Дарханаар аялсан бэ?

-“Монголиан коппер корперейшн” яагаад Арбитрын шүүхэд хандахаар болсон бэ?

-“Монголиан коппер корперейшн”-ийг Арбитрын шүүхэд хандахад Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр ямар хэрэгтэй вэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэх хэрэгт шалгагдаж байсан О.Орхон яагаад ил гарч ирэв?

-“Монголиан коппер корперейшн” компанийнхан яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд Арбитрийн шүүхэд хандахаар зэхэж байна вэ?

Ийм олон асуулт овоорчээ. Одоогоор холбогдох хуулийн этгээдүүд хийгээд хувь хүмүүсийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. Харин эдгээр асуулттай холбогдож мэдэх үйл явдлууд үргэлжилсээр байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 3 цаг 26 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 3 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 3 цаг 37 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 3 цаг 43 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 3 цаг 51 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 6 цаг 41 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 7 цаг 0 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 7 цаг 6 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 7 цаг 13 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 7 цаг 20 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 7 цаг 45 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 7 цаг 54 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 8 цаг 1 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 8 цаг 10 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 8 цаг 18 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 8 цаг 49 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 9 цаг 24 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 10 цаг 28 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 23 цаг 42 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top