x

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол ирэх даваа гаригт болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус I хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулийн тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталлаа. Богдхан уулын тэнгэрийг ирэх Даваа гаригт тайх юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх боломж бүрдүүлсэн шийдвэрийг Тэргүүлэгчид гаргав.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүлэв. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан байв. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасаж, өнөөдөр 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал шийдэгдэж буй юм.

Үргэлжлүүлэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн XXVII хороо болон Налайх дүүргийн VII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргав. Нийтдээ нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий дээрх хоёр барилгыг Турк улсын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top