x

"Төсвийн шинжтэй мөнгөний бодлого ханшийг сулруулдаг"

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж засвар оруулах чиглэл өгч эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2021 онд баримтлах Төвбанкны боловсруулсан мөнгөний бодлого нь цар тахлын үед зохицсон өвөрмөц бодлого биш байна гэсэн шүүмжлэлд өртсөн.

Тиймээс мөнгөний бодлогын төсөлд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед  иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийг идэвхжүүлэх заалтыг нэмж, мөн уул уурхайгаас бусад салбарын экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн механизмыг бий болгосон заалтыг нэмж оруулахыг шаардаж буй.

Гэвч Төвбанкны зүгээс төсвийн шинжтэй мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь банкныхаа үндсэн үүрэг болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад харшилж байна. Цар тахлаас үүдэлтэй төсвийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлснээр Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг татвар болон нийгмийн даатгалын  шимтгэлээс хөнгөлсөн.

Иргэдийн ипотек болон цалингийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох зэргээр 5.1 их наяд төгрөгийг төсвөөс шууд гаргасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтайгаас гадна ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт байсан. 

Ингэснээр ханшаа мөнгөний бодлогоор удирдахад хүндрэлтэй байсан хэмээн Монголбанк үзсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 4.4 хувиар суларсан. Энэ нь инфляцын түвшинтэй ойролцоо. Тиймээс ирэх онд эдийн засаг ямар нэгэн дарамт, нөлөөлөлгүйгээр инфляцыг зургаан хувьд барина гэж төсөөлсөн гэдгээ ч удирдлагууд нь тайлбарлаж байв.

Гэхдээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтыг оруулж ирээгүй хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Ямартаа ч төсөв мөнгөний бодлогыг уялдуулж эдийн засгийг дэмжсэн бодлогыг Монголбанкны зүгээс явуулах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн 2021 онд зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, шуурхай цахим шилжилт гэсэн олон арга хэмжээг нэгэн зэрэг хамт хэрэгжих шаардлагатайг төсөлд тусгажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top