x

Монгол хурганы махыг дэлхийн брэнд болгох "MONGOLIAN LAMB" төсөл эхэллээ

"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын тэргүүн Л.Одсэр өнгөрсөн зун өгсөн ярилцлагаадаа "Бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан аж ахуйгаас нийгэм эдийн засаг ихээхэн хамаарч байна. Харамсалтай нь уул уурхайн орлого дээр хоорондоо зодолдоод улс эх орон тэр хэмжээгээр хохирол амсаад зовлонгоо эдэлж байна. 90 оноос хойших 30 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд шийдэж чадахгүй олон асуудал бий болсон. Эдийн засгийн өсөлтөд мал аж ахуйн салбар 10 гаруйхан хувийн нөлөө үзүүлж байна. Мөн дэлхийн улс орноос ялгардаг өргөн уудам бэлчээр устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Үүний шалтгаан нь орлого иргэдийн гар дээр жигд очихгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.

Улстөрчид малчдыг ядуу буурай байлгаад саналыг нь тав, арван цаасаар худалдаж аваад, уул уурхайн их орлогоос хулгайлах үйл ажиллагаагаа санаатайгаар явуулж байна. Тиймээс төрийн бус байгууллагаараа дамжуулж иргэдийг орлоготой болгохоос гадна хүчирхэг, худалдагдаггүй сонгогчийг бий болгохыг зорьж байна. Энэ бол нийгмийн олон салбарыг хамарсан бүтээлч ажил гэж ойлгож болно" хэмээн ярьж байв. 

Тэгвэл Л.Одсэрийн тэргүүлдэг "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-аас "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд "Мон эколэмб" ХХК-тай хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа MONGOLIAN LAMB төслийн нээлт боллоо.

Монгол хурганы махыг дэлхийн брэнд болгох төслийн нээлт "Саруул" худалдааны төвд өчигдөр боллоо.

Нээлтэд төслийн удирдагч Л.Одсэр төслийнхөө хүн амыг эрүүл, эко хүнсээр хангах, малчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар хүрч болох эдийн засгийн үр ашгийн ач холбогдлыг танилцуулав. 

Энэ төслийн хүрээнд элдэв тарилга хийгээгүй, химийн найрлага бүхий тэжээл өгөлгүй цэвэр бэлчээрийн нөхцөлд амьдын жинг 34-35 кг жинд хүрсэн хургыг 7-9 сартайд нь нядалж уураг илчлэг сайтай, эрүүл хүнс хэрэглэгчдэд нийлүүлэх аж. Улмаар цаашид экспортод гаргах юм.

Хурганы махыг орчин үеийн тоноглол бүхий үйлдвэрт ангилан болон бүхлээр дэлхийн стандартын жишгээр бэлтгэж нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж эхэлжээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Пүрэвдорж, Мал зүйчдийн холбооны тэргүүн, Монгол улсын гавьяат зоотехникч Л.Эрхэмбаяр, Говьсүмбэр аймгийн малчин Мөнхзаяа нар ололцож үг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 4 цаг 17 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 4 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 4 цаг 28 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 4 цаг 34 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 4 цаг 42 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 7 цаг 32 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 7 цаг 51 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 7 цаг 57 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 8 цаг 4 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 8 цаг 11 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 8 цаг 36 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 8 цаг 45 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 8 цаг 52 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 9 цаг 1 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 9 цаг 9 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 9 цаг 40 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 10 цаг 15 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 11 цаг 19 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top