x

Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах, мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар хуралдав.

Энэ үеэр Хотын захирагч Д.Сумъяабазар “Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно. Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө. Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна” гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуул.

Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяны хэрэгжилтийг сайтар хангаж ажиллаарай. Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.

Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга. Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж, хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлүүдийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 4 цаг 19 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 4 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 4 цаг 30 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 4 цаг 37 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 4 цаг 44 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 7 цаг 34 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 7 цаг 53 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 7 цаг 59 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 8 цаг 6 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 8 цаг 13 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 8 цаг 38 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 8 цаг 48 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 8 цаг 54 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 9 цаг 3 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 9 цаг 11 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 9 цаг 42 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 10 цаг 17 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 11 цаг 21 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top