x

Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийг энэ онд бүрэн ашиглалтад оруулна

Хотын дарга Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний гурав, коксын, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Боломжтой бүх хүчин чадлаараа ажиллаж үйлдвэрийг хурдан хугацаанд бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай анхаарч ажиллаарай” гэв.

Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний таван борлуулалтын цэгт ажиллаж, түгээлт борлуулалт хэрхэн явагдаж байгааг шалгалаа. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Иргэдээс түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх санал их ирж байна. Түлшний цэгүүд ихэнх нь зам дээр байрладаг. Хүн болгон машингүй, дээрээс нь өндөр настангуудын нөхцөл байдлыг бодолцон борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлага байна. Айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай түлш авдаг. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороход энэ тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

12 дугаар хорооны борлуулалтын цэгийн борлуулагч “Өнөөдрийн байдлаар түлшний хангамж бүрэн ирсэн, борлуулалт хэвийн үргэлжилж байна. Түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй үүссэн асуудал одоогоор байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 4 цаг 18 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 4 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 4 цаг 29 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 4 цаг 36 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 4 цаг 43 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 7 цаг 33 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 7 цаг 52 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 7 цаг 59 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 8 цаг 5 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 8 цаг 12 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 8 цаг 37 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 8 цаг 47 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 8 цаг 54 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 9 цаг 3 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 9 цаг 10 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 9 цаг 41 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 10 цаг 16 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 11 цаг 20 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал...
Top