x

Хотын даргын нэрэмжит “Дугуйн өдөр” тэмцээн боллоо

Иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн өдөр”-ийг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэх мэт дугуйн гурван төрлийн тэмцээнийг амралтын өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогч, тамирчид оролцлоо.  

Энэ үеэр Д.Ихбаяр “Өнөөдрийн үйл ажиллагаанд дугуйн гурван төрлийн тэмцээнд 300 гаруй дугуйчид оролцож байна. Иргэдэд дугуйн спортыг сурталчилж, эрүүл мэнддээ анхаарч, дугуйгаар хичээллэхийн ач холбогдлыг дугуйчид та бүхэн таниулж өгч байгаад талархаж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дугуйчдыг дэмждэг учир жил бүр зохион байгуулагддаг “Дугуйн өдөр” цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү “Монголын дугуйн спорт сүүлийн жилүүдэд хөгжиж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс уулын зам, Налайхын замд маш олон дугуйн замыг тавьсан. Цаашид ч автозамыг дагасан дугуйн замыг тавихаар байгаа. Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ч дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д ч мөн дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэг болох хэмжээний гишүүд байгаа учир цаашид дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top