x

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ: Японы виз мэдүүлэг цаг товлох системд шилжинэ

Япон Улсын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчдэд хялбар болгох үүднээс Арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ.

Виз мэдүүлгийн цаг товлох нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой.

Виз мэдүүлгийн товлох утас энэ оны 11 сарын 9-ний өдрийн 14:30 цагаас ажиллана (11 сарын 17-ны өдрөөс хойших өдрийн цагийн товлоно). Иймд 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлсон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой тул цаашид виз мэдүүлэхэд  утсаар цаг товлож үйлчлүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Жич:11 сарын 9-ний өдрөөс 11 сарын 13-ний өдөр хүртэл цаг товлохгүйгээр урьдын адил виз мэдүүлнэ.

Виз мэдүүлэгч нь доорх журамтай сайтар танилцан виз мэдүүлэх цаг товлоно. Мөн виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн консулын хэлтсээс олгосон цагтаа ирэхийг анхааруулъя.

Товлосон цагаас хоцорсон тохиолдолд хүлээн авах боломжгүй бөгөөд дахин шинээр виз мэдүүлэх цаг товлох шаардлагатай.

Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана.

Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал

  • Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй)

  • Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр)

  • Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны утас руу холбогдоно уу.

  • Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт.

Цаг товлохдоо виз мэдүүлэгч дараах мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай тул урьдчилан сайтар бэлдсэний үндсэн дээр цаг товлоно уу.

  • Овог нэр

  • Утасны дугаар

  • Гадаад паспортын дугаар

Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай.

Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай.

16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн  мэдүүлэг өгч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай.

Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой. Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүй.

Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална.

Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно.

Виз мэдүүлэг хүлээн авах өдөр

Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө.

Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу.

Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй.

Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ  авсан дугаарын дарааллаар хүлээн авна.

Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлоно.  
Японы ЭСЯ энэхүү цаг товлох системийг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд аль болох асуудал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна.

Монгол Улс дахь Японы ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top