x

Зөвхөн энэ удаад EBARIMT системээр дамжуулан ногдол ашгийг тарааж байгаа гэв

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг.

"Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг ...... дугаарт илгээж, бүртгүүлнэ" гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхаарууллаа.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа "Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно.

Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл яваад байна. Та бүхэнд хүүхдийнхээ регистрийн дугаар, дансны мэдээллийг бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна" хэмээсэн юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах, бүртгэл үүсгэхтэй холбоотой мэдээллийг 1072.ebarimt.mn сайтаас авах боломжтой.

ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгааг албаныхан хэлсэн.

Иргэд цаашдаа хувьцааны ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компанид хандан хувьцааны данс нээлгэж, арилжааны банкан дахь дансаа холбуулах шаардлагатай юм.

Түүнчлэн  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцаагаа өөрийн нэр дээр хувьцааны данс нээлгэн баталгаажуулснаар тус хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ.

Үнэт цаасны данс нээлгэх бол энд дарж брокерийн компаниудын хаяг, холбоо барих мэдээллийг авах боломжтой.

"Үнэт цаасны компани дээр данс нээлгэсэн, арилжааны банкан дахь дансаа баталгаажуулсан, Ebarimt системээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийн ногдол ашгийг долоо хоногт нэг удаа багцлан гүйлгээ хийхээр төлөвлөж байна. Үнэт цаасны компани манай төвтэй нэгдсэн нэг системээр холбогдсон байдаг учраас арилжааны банкны дансаа баталгаажуулмагц мэдээлэл нь ороод ирнэ" хэмээн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top