x

Нийслэлийн 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тодорлоо

2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засга даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.

Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны “Манай хороо-Миний гудамж” аяны шилдэгээр шалгарсан дүүрэг, хороод болон шилдэг байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцов.

Хотын дарга Д.Сумъяабазар “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлага, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ажлын бүтээлч байдлыг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай  аюулгүй орчинд ажиллаж,амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн аянг жил бүр зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд автозам, автозогсоол, явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спорт, хөл бөмбөгийн талбай, иргэд олон нийтийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжыг бодлогын хувьд цогцоор нэмэгдүүлж чадлаа. Цаашид иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд зохион байгуулалттайгаар ажиллах болно. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө их үйлсэд хамтран ажиллаж байгаад та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд нийслэлийн хотынхоо хөгжилд хамтдаа хүчээ нэгтгэе гэж уриалмаар байна” хэмээлээ.

“Манай хороо-Миний гудамж” аяны 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тэргүүлсэн бол удаах байрт Хан-уул, Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа. Харин шилдэг гэр хороогоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Өргөө-14” СӨХ, шилдэг хог тээврийн байгууллагаар “Улаанбаатар шинэчлэл”  ХХК, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль тус тус шалгарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top