x

Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томиллоо

Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын ажиллагаа байдаг юм. Ер нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүч нэмрээ зарцуулах нь ямар онцгой вэ гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил.

Ялангуяа, улсын нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад зэвсэгт техникээс гадна иргэн бүрийн оролцоонд тулгуурладаг. Орон нутаг бүр, иргэн бүр батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас нийслэлийн Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг юм. Улаанбаатар хот үргэлж мандан бадрахад та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, нийслэлийн Цэргийн штабын хамт олонд амжилт хүсье. Батлан хамгаалах салбарын алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Тиймээс эргээд энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хамтран шийдэх нь чухал” гэв.

Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн албанд явсан оюутан олон байсныг онцоллоо. Мөн өнөө жилээс иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах зэрэг олон ажлыг эхлүүлсэн.

Энэ талаар нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг үргэлжлүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд Цэргийн штаб ихэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэлийн жилүүд байлаа. Одоо хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс авхуулаад цаашид олон ажил, арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхэлж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top