x

Хотын дарга ЗУРГААН ОРЛОГЧТОЙ ажиллана

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох талаар зөвшилцлөө.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, нарыг тус тус томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

  • Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор Ж.Сандагсүрэн, 

  • Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Н.Баярчимэг,

  • Зам тээвэр хариуцсан орлогчоор Б.Одсүрэн,

  • Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө,

  • Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор Д.Ихбаяр

  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар  нарын нэрийг дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Ж.Сандагсүрэн нь математикийн загварчлал-эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг дарга, “Очир-Ундраа” группийн газрын захирал, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байв. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд даргын сонгуультай аж. 

Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Н.Баярчимэг нь хуульч, Канадын "Розенблатт Ассосэйтс" хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер, "Мобиком корпораци" ХХК-ийн мэргэжилтэн, салбарын захирал, 2016-2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, 2017-2018 онд УУХҮЯ-ны мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, 2018-2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажилаж байв. 

Монголын Хуулчдын холбооны гишүүн, хуульч, олон улсын "Ротари" байгууллагын гишүүн, "Номт Ротари" клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн сонгууль ажилтай. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчид нэр дэвшигч З.Төмөртөмөө нь 2006-2009 онд "Их монгол" FM-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн, 2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх, 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2017-2019 онд Засгийн газрын ХЭГ-ын даргын зөвлөх, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх. 2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн.

Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчид нэр дэвшигч Д.Ихбаяр эрх зүйч мэргэжилтэй, нийслэлийн МАН-ын хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга, "Их засаг" лицей сургуулийн захирал, Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ЖДҮ дэмжих төвийн дарга, Сонгинохайрхан дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байв. 

Зам тээвэр хариуцсан орлогчид нэр дэвшигч Б.Одсүрэн 1995-1998 онд "Монгол карт системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-1999 онд "Эн Эс Жи" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал “Миний байшин” төслийн санаачлагч, 2009 онд "Метро девелопмент групп"-ийн ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажиллаж байв. Монголын Хөл бөмбөгийн холбооны сахилгын хорооны гишүүн, "Улаанбаатар хотын танхим"-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгууль ажилтай. 

Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчид нэр дэвшигч Б.Сүхбаатар нь "Суман Гүн трейд" ХХК-ийн захирал, "Улаанбаатар Бизнес хөгжлийн төв" НӨҮГ-ын дэд захирал, "ТВ-10"-ийн захирал, "Эрүүл хүнс" ХХК-ийн захирал, "НОСК" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байв.

Нэр дэвшигчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар томилох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top