x

Нийслэлийн “Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

2020  оны Нийслэлийн “Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өгөв.

Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе” хэмээлээ.

Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:

 1

Дагвадоржийн Аюур

Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо

2

Самбуу овогтой Баясах

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо

3

Намсрай овогтой Мөнхбаяр

Чингэлтэй дүүргийн  6 дугаар хороо

4

Хүүжий овогтой Төмөрбаатар

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо

5

Дугар овогтой Бямбаа

Налайх дүүргийн 1 дүгээр хороо

6

Дэмид овогтой Хишигт

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо

7

Дамдинжав овогтой Энх-Отгон

Сонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо

8

Цэрэнтогтох овогтой Төрхүү

Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо  

9

Жалцан овогтой Дандар

Баянгол дүүргийн 20 дугаар хороо 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top