x

У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа өрхүүдэд хатуу хяналт тавь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн дагнасан нэгжүүдийг байгуулахад зориулсан хөрөнгийг шийдвэрлээд байгаа гэдгийг хэлээд энэ нь тулгамдсан асуудал, эмзэг сэдэв учраас Та бүхэн анхаарлаа хандуулж ажиллаарай хэмээн үүрэг өглөө.​​​​​​​

Тэрээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард иргэд үүнд маш их эмзэглэж байгаа. Нуугдмал далд байдалд үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн талаар биечлээд яриад байдаггүй. Тэсвэр нь алдарсан хүмүүс гарч ирж байгаа. Тиймээс энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн, амиа алдаж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бид өнөөдөр нас биед хүрсэн хүмүүсийн гэр бүлийн хэрүүл шуугианыг хөндлөнгөөс хянах гэхээсээ илүүтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ахлах ангийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийг оруулахаар ЕБС-ийн хөтөлбөрөө бэлэн болгоод байна. Сая Засгийн газраас хүүхдийн байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх жилээс хүүхдийн бацаагч нар ахлах ангиудад хичээл орно.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр түвшинд гаргахыг зорьж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг дэргэдээ төвлөрүүлж, тэр мөнгөөр нэгнийгээ шагнаж урамшуулдаг, гадаад дотоод томилолтод зарцуулдаг жишиг байгааг өөрчилнө. Энэ мөнгөөр гудамжаар эргүүл хийж байгаа хамтарсан багийн гишүүдийг урамшуулъя гэж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top