x

Австралийн соёлын өдрүүд үргэлжилж байна

Даян дэлхийн Австралид төгсөгчдийн холбооны (Australian Global Alumni) дэмжлэгтэйгээр Моззис Монгол-Австралийн Нийгэмлэг, Хүүхдийн Төв Номын Сан, Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР”-ыг манай улсад Аравдугаар сарын 19-нөөс нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Австрали Улсын соёлыг сурталчлах, Монгол-Австралийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, АВСТРАЛИЙН СОЁЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ-ийн үйл ажиллагааг танилцуулан сурталчлах зорилготой юм.

Арга хэмжээг Австралийг хамгийн сайн илтгэх чиглэлүүдээр 7, 7 хоногоор бэлтгэжээ. Өнгөрсөн 7 хоногт Австралийн уугуул иргэдийн уран зургийн сургалт, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж СУИС-ийн 15 оюутан, 40 хүүхэд багачууд уран зургийн цэгэн болон зураасан дүрслэлийн аргаар өөрийн төсөөллийг бодит болгон зурахыг заасан юм. 

Харин энэ 7 хоногт /2020.10.26-2020.11.01/ Австралийн кино 7 хоног эхэлж байгаа бөгөөд та бүхэндээ Шат (The stairs) Австрали-Монголын хамтарсан богино хэмжээний кино, “А гэвэл Аз жаргал” Австралийн гэр бүлийн киног нээлтийн арга хэмжээн дээрээ үзүүлэх юм.  

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсад суугаа Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Dr. Alex Stephens, МУ-ын Соёлын Яамны Соёл гэгээрлийн газрын шинжээч Б.Баяраа, Моззис Монгол-Австралийн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Захирал Л.Ариунаа, Австрали-Монголын хамтарсан богино хэмжээний киноны найруулагч, Ко-продюсер П. Золжаргал, Гол дүрийн жүжигчин Б.Даваасүрэн нар оролцоно.

Соёлын сарын нээлтийн дараагаас 10 сарын 27-ноос 11 сарын 01 хүртэл та бүхний сайн мэдэх Аustralia, Red Dogs, Ned Kelly, Crocodile Dundee, Paper planes, The Dish, Rabbit Proof Fence, The sapphires, Babe зэрэг кинонуудыг Австралийн Соёл Боловсролын Төв дээрээ сонирхсон хүмүүст нээлттэйгээр гаргах аж. 

Харин ирэх долоо хоногт Австрали Номын 7 хоног болох бөгөөд /2020.11.02-2020.11.09/ та бүхнийг хүрэлцэн ирж Австралийн 130 гаруй номтой танилцахыг урьж байна. Австралид төгсөгчид маань та бүхэнд чанга уншлага хийж хүргэхээр төлөвлөсөн байгаа шүү. 

Соёлын сарын сүүлийн 7 хоногт /2020.11.10-2020.11.17/ Австралийн боловсролын онцлогийг харуулах аж. Их сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, цаашлаад англи хэлний түвшин тогтоох IELTS шалтгалтанд хэрхэн бэлтгэх, хаана шалгалт өгөх гээд залуучууд та бүхний сонирхсон асуултанд хариулах болно. 

Энэхүү соёлын сарын үеэр ЕБС-ийн 1-6 дугаар ангийн хүүхдүүдийнхээ дунд “Австрали орон миний төсөөллөөр” гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Миний мэдэх Австрали орон” сэдэвт англи хэл дээрх эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Материалыг 2020 оны 11 сарын 15-ныг хүртэл авна. Оролцохыг хүссэн хүүхэд бүхэнд нээлттэй аж.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99103575, 99626034 утсаар холбогдон аваарай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top