x

“Umoney” картын тухай заавал мэдэх 10 зүйл

  • “Umoney” карт гэж юу вэ?

U money карт нь Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагддаг олон улсын стандартыг хангасан Pre-paid төлбөрийн хэрэгсэл юм.

  • “Umoney” картыг хэрхэн хаанаас цэнэглэх вэ?

Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгүүдэд хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой юм.

Мөн UB Smart Bus аппликейшны ОЙРОЛЦОО АВТОБУСНЫ БУУДАЛ цэснээс “U money карт” цэнэглэх гэрээт цэгийн байршил харах боломжтой ба та гар утасныхаа GPS-ыг асаахаа мартуузай.

  • UB SMART BUS APPLICATION гэж юу вэ?

Нийслэлд нийтдээ 1,200 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Эдгээр автобуснуудын чиглэл болон тухайн мөчид аль зогсоолд явж байгаа, таны хүлээж зогсоолд ирэх хугацааг минутаар харах боломжтой болно

  • “Umoney” АППЛИКЕЙШН ямар давуу талтай вэ?

Та “U money” картынхаа үлдэгдэл, болон автобусаар зорчсон түүх, сүүлийн 7 хоногийн гүйлгээний мэдээллээ онлайнаар харахыг хүсч байна уу? Тэгвэл та “U money” апликейшнийг Play Store болон App store-оос татаж авч хэрэглэх боломжтой. “U money” картын 16 оронтой дугаарыг холбоход л хангалттай.

  • Citypass карт гэж юу вэ?

Citypass карт нь дансан дахь үлдэгдэл мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой Хаан банкны карт бөгөөд тус картаар та банкны гүйлгээ хийх боломжтойгоос гадна автобусаар зорчихдоо төлбөрөө төлөх боломжтой. Тухайн картыг онлайнаар захиалсан тохиолдолд үнэ төлбөргүй авах боломжтой. Хаан банкны “Сити Пасс” картны үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Хаан банкны лавлах 1800-1917 дугаартай утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

  • Easypay банкны ПОС болон худалдаа үйлчилгээний төвүүдийн кассын ПОС-оор U money карт цэнэглэдэг боллоо

Та Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмжөөр U money карт цэнэглэдэг болсныг мэдсэн үү? Тус банкны ПОС төхөөрөмж ашиглаж буй цэгүүдээс U money картаа банкны картаар болон бэлэн мөнгөөр цаг алдалгүй цэнэглээд зорчих боломжтой. Мэдээж ямар нэгэн шимтгэлгүй юм.

Мөн хүнсний дэлгүүрүүдийн кассын программаар цэнэглэдэг боллоо. Үйлчилгээ иргэдэд илүү ойртсоор байна.

  • Автобусаараа зорчоод НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой боллоо

Та Ибаримт (Ebarimt) апликейшний “Бусад” гэсэн хэсгээс “Хялбар бүртгэл” цэсийг даран нэвтэрснээр зөвхөн Энгийн, Оюутан, Хүүхдийн картуудын 16 оронтой тоог бүртгүүлж НӨАТ-ын сугалаанд оролцох боломжоор хангагдана. Тухайн өдрийн зорчилтыг үл харгалзан нэг өдөрт зөвхөн нэг сугалаа олгох бөгөөд НӨАТ-ын сугалааны баримт авах боломжтой болно.

  • “Umoney” картын үлдэгдлийг буцаан олгож эхэллээ

2020 оны 01 сарын 01-нээс эхлэн иргэдэд “Umoney” картын үлдэгдлийг буцаан олгох боломжийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Хэвийн ажиллагаатай карт байх бөгөөд хэрэглэгчийн төвүүд болон Дүнжингарав, Драгон, Мишээл экспо, УБСК-ийн хэрэглэгчийн төвүүдээр хүлээн авах юм. Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно. Дотоод гэмтэлтэй, баталгаат хугацаа хэтрээгүй картаас бусад тохиолдолд картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байх юм.

  • Хязгааргүй зорчих карт гэж юу вэ ?

Сарын хугацаатай хязгааргүй зорчих карт нь нэг сарын хугацаанд автобусаар үнэгүй зорчдог “Umoney”  картын нэг төрөл юм.

Хугацаатай карт нь тухайн сардаа хязгааргүй зорчих эрхтэй учраас сарын хэдний өдөр карт худалдан авч байгаагаас шалтгаалж зорчих эрхийн үнэ тогтох ба доорх үнийн тарифтай байна.

Картын сунгалт

Том хүн

Хүүхэд

Сарын 01-07-ны өдөр

25,000 ₮

8,000 ₮

Сарын 08-14-ний өдөр

20,000 ₮

6,000 ₮

Сарын 15-21-ний өдөр

15,000 ₮

4,000 ₮

Сарын 22-ноос сарын сүүлийн өдөр

10,000 ₮

2,000 ₮

Хугацаатай картаар дараа сард үргэлжлүүлэн зорчих хүсэлтэй хэрэглэгч хугацаатай картын сунгалтын төлбөрийг өмнөх сарын 1-ний өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд УБСК-ны дараах дансанд төлбөрөө тушааж сунгалтаа хийлгэнэ.

Картын төрөл

Сарын төлбөр

Худалдаа хөгжлийн банк

Гүйлгээний утга

Том хүн

25,000 ₮

475 023 985

Картын арын нүүрэнд байрлах 16 оронтой дугаар болон холбоо барих утасны дугаараа заавал бичнэ. 16100000********

Хүүхэд

8,000 ₮

475 023 984

Нийтийн тээврээр дамжин суух нөхцөлүүд:

  • Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай

  • Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ

  • Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай

  • Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараагаагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой

Сэлгэн суулттай холбоотой санал гомдлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын хэрэглэгчийн төвийн 7015 1289, 7004 4040-3 утасаар өгнө үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 30 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 10 цаг 35 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 10 цаг 41 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 10 цаг 43 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 10 цаг 45 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 45 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 10 цаг 45 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 12 цаг 45 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 12 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 12 цаг 49 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 12 цаг 49 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 12 цаг 52 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 12 цаг 52 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 14 цаг 47 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 14 цаг 47 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 14 цаг 50 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 14 цаг 51 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 5 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 7 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top