x

Ерөнхийлөгчийн зарилгаар С.Дашзэвэг, Ч.Цогтжаргал, Н.Ганболд нарт генерал цол олгов

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ. Өнөөдөр тэмдэглэж буй Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв.

Цэргийн дээд цол хүртээх тухай зарлигийн дагуу:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг,

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал,

  • Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энэ үеэр хүндэтгэлийн ажиллагаанд оролцож буй нийт генералуудад хандан үг хэллээ.

Тэрээр “Эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералууд Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье. Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ. Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар байна. ХХ зууны дунд үед буюу 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгожээ. Улмаар “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон түүхтэй юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаар бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү баярын өдрийг жил бүр тэмдэглэх нь иргэд,  хүүхэд, залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой билээ. Ийм ч учраас “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт өнөөдөр Бригадын генерал цол хүртээж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Баяр хүргэе!

Энэхүү эрхэм хүндтэй цолыг цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалынхаа зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог нь нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм. Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын  ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

“Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Монгол Улсын генерал хэмээх цэргийн дээд цолтнуудаас БНМАУ-ын төрийн тэргүүн,  БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, УИХ (АИХ)-ын гишүүд, төрийн сайд, сансрын нисгэгч, эрдэмтэн мэргэд, анхны энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн алдар, суутнууд төрөн гарсан нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэн харуулж байна.

Генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт, дэлхий дахины энхийн үйл хэрэг, энх цагийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилд албан үүргээ гүйцэтгэж буй болон бэлтгэл, чөлөөнд байгаа эрхэм генералууд Та бүхний оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үлэмж их билээ.

Ялангуяа улс орны хөгжлийг хурдасгах төмөр замын их бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, үүгээр дамжуулан алба хаагчид мэргэжлийн чиг хандлагаа олох, нийгмийн асуудлаа шийдэх зэрэг бодит үр дүн гарч байгаа нь батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын нэгэн чухал ололт, мөн дэвшил юм. Энэ ч утгаараа Та бүхэн холч мэргэн ухаан, сэтгэлгээний цар хүрээ, удирдан зохион байгуулах чадвараараа өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, төр түмнийхээ итгэл найдварыг хүлээсээр байгаад Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд талархалтай хандаж, цаашид ч бүх талаар дэмжин ажиллах болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын манлай нь болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулаад байсан бөгөөд өнөөдөр ёслон өнгөрүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top