Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт Хуучин циркт 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88199996
10:00 цагт МҮЭХ-ны байранд тус холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.
10:00 цагт ШУА-ийн төв байранд “Монголын нууц товчоон: Түүхэн газар нутгийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99014785
11:00 цагт Хангарди ордонд НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ.
11:00 цагт ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг цахимаар мэдээлнэ.
11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Этүгэн интертайментаас “Итгэлээр дүүрэн амьдрал бүх оддын нэгдсэн хандивын тоглолт”-ын талаар мэдээлнэ.
11:30 цагт Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойд зориулан генералууд Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
13:00 цагт Хүүхдийн төв номын санд “XX зууны Монголын соёл урлаг, утга зохиол-Суу билэгт Ламжавын Ванган” эрдэм шинжилгээний хурал болно.
14:00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339
14:00 цагт Сүхбаатарын талбайд "ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ" аяны хүрээнд "АХМАДЫН ЯВГАН АЯЛАЛ"-ын нээлт болно.