Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Зам-Үүд чиглэлийн Шаргын-Овоо өртөөнд энэ сарын 20-21-нд шилжих шөнө 37 настай Б нь вагондоо галлагаа хийгээд унтсан бөгөөд улмаар вагон шатаж амь насаа алджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд хэргийг шалгаж байна.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр “Галт тэрэг хөдөлгөөнд оролцдоггүй, амьдрах зориулалтаар ашиглаж байсан өрөөнд гал гарч, хүний амь хохирсон” гэсэн бөгөөд "Галт тэрэг хөдөлгөөнд оролцох үеэр гал гарч, ажилтан амь насаа алдсан" гэдэг нь ташаа мэдээлэл гэв.