x

Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нарын албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “24 цагийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн утас 103 дугаар, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон нэг өрхийн дөрвөн хүний дуудлага ирсэн. Үүнээс хоёр нь насанд хүрсэн бол хоёр нь хүүхэд байна. Есдүгээр сарын 15-аас хойш нийслэлийн хэмжээнд нийт угаарын хийн дуудлага 485 ирж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс 213 нь хүүхэд, 272 нь том хүн юм. “Тавантолгой түлш” компани, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас гэр хорооллын иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө, үйлчилгээг тасралтгүй өгч байгаа. Сүүлийн үед дуудлагын тодорхой хувийг хуурамч дуудлага эзэлж байна. Угаарын хийнд бус өөр төрлийн хордлогын илрэлээ угаарын хийн дуудлага гэж мэдээлсээр байна. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй Н, 55 настай эрэгтэй Т нар угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй нас барсан. Үлдсэн хоёр хүн хүнд байдалтай эмнэлэгт байна. Эдгээр хүмүүс тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд ирэх долоо хоногт энэ талаарх албан мэдээллийг Цагдаагийн байгууллагаас хийнэ” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал PM2 өмнө жилээс 19 хувь, PM2.5 нь 8 хувь буурсан үзүүлэлттэй. Цаг агаар өмнө жилийн мөн үеэс 0.2 хэмээр хүйтэн байна. Салхины хурд 0,8м/секундээр багаслаа. Нийслэлийн хэмжээнд 30 нөөцийн агуулахад 72 мянган тонн, 28 хангамжийн бааз ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 01-20 хооронд 50 мянган тонн түлш тээвэрлэж 35.800 тонн түлшийг борлуулалтын цэгт хүргэж иргэдэд үйлчиллээ” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Одоогийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал 81.9 хувь, хүүхдийн орны ачаалал 68 хувь байна. Энэ нь орны ачаалал хүлээгдэлгүй гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөл 3875 буюу нийт үзлэгийнхээ 4.9 хувьд байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдэж томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна.  Өвчлөгсдийн 36.8 хувь нь 0-1 насны буюу бага насны хүүхэд, 26.9 хувь нь 2-4 нас, 15.2 хувь нь 5-9 нас гэх мэтчилэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу. Хүүхдийн түргэн тусламж нийт 891 дуудлага ирснээс 39.1 хувь нь томуу, томуу төсч өвчлөл байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top