x

Монгол, Германы Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургалтын ажиллагаанд Ерөнхийлөгч оролцжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургалт нь байгуулагдаад дөрвөн жил болж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх ач холбогдолтой юм.

Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн анхны сургалтыг 2019 оны тавдугаар сарын 15-23-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулж, Зэвсэгт хүчний уулын тусгай батальоны 4 цэргийн алба хаагч ажиглагчийн статустай оролцон туршлага хуримтлуулжээ.

Улмаар Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон, ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын сургалтын хөдөлгөөнтэй бүлэгтэй хамтран Уулын явган цэргийн анхан шатны сургалтыг 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 24-ний өдрүүдэд Монгол Улсад буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, 60 цэргийн алба хаагч оролцсон байна.

Харин энэ удаагийн буюу дунд шатны сургалтыг 2020 оны аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.

Тэрээр “Эрхэм Элчин сайд, хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Хоёр улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар аа,

Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш цэргийн салбар дахь гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь жилээс жилд өргөжин хөгжиж, 1995 оноос хойш Герман улсад суралцсан офицер ахлагч нарын тоо 250 хүрсэн ба өнөөдрийн байдлаар 15 цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Монгол Улсын батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчин нь манай хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай. Үүнд: Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын тэргүүлсэн Хойд бүсийн командлалд манай цэргийн баг мотобуудлагын салааны бүрэлдэхүүнтэйгээр германы цэргүүдтэй 2009 оны 12 сараас эхлэн мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийтдээ 2,400 гаруй цэргийн алба хаагч давхардсан тоогоор Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөн энэ ташрамд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинд ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж байдагт талархал илэрхийлье.

Хоёр орны цэргийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл болж, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудсыг нээсэн Зэвсэгт хүчний хамтарсан уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан бусад салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөөх үйл явцад батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань манлайлан ажиллана гэдэгт миний бие итгэлтэй байна.

Төгсгөлд нь, Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтийг дэлхийн тавцанд бататгах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яам, түүний дотор ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж буй 21 дүгээр танкийн бригад, уулын явган цэргийн сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд тус тус халуун талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол цэргийн сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай” гэлээ.


Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар байлцлаа.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top