Улсын төв цэг, Сүхбаатарын талбайд байрлах Төрийн ордныг согтуу жолооч мөргөсөн осол өнгөрсөн амралтын өдөр гарсан байна.
Тодруулбал, аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан үедээ Toyota Marx-X маркийн автомашиныг жолоодож яваад, Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг мөргөж, тэрхүү тавцангаа түрж явсаар Засгийн газрын ордны баруун урд хашааг мөргөсөн байна.
Түүнчлэн замдаа явж байсан явган зорчигч болох 26 настай эрэгтэйг мөргөж, гэмтээжээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа ба хэрэг үйлдсэн этгээд нь өөрөө цагдаагийн алба хаагч байсан гэж эх сурвалж мэдээллээ.