x

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардууллаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид тогтоолыг нь гардуулж өгөв.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид сонгогдсон тухай тогтоолын гардуулж байна. Ирэх дөрвөн жилд та бүхэн нэг баг болж хотыг хөгжүүлэх чиглэлд улам их амжилт гаргаж ажиллаарай" гэлээ. 

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд тогтоолын гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Нийслэлийн ИТХ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх ёстой хурлын байгууллага. Энэ үндсэн үүргээ бид биелүүлж ажиллах болно” хэмээлээ.

2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 6 цаг 16 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 6 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 27 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 6 цаг 34 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 6 цаг 41 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 9 цаг 31 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 9 цаг 50 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 9 цаг 56 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 10 цаг 3 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 10 цаг 10 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 10 цаг 35 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 10 цаг 45 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 10 цаг 52 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 11 цаг 1 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 11 цаг 8 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 11 цаг 39 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 12 цаг 14 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 13 цаг 18 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top