x

Яагаад өөрчлөлт хийх амархан гэж?

2009 оны есдүгээр сард Саймон Синек хэмээх хэний ч үл таних даруухан эр Пьюжет Саундад зохиогдсон TEDx-ийн тайзнаа гарч иржээ. Томдсон гэмээр цамцныхаа ханцуйг шамалж, зузаан хүрээтэй шил зүүсэн тэр залуу хэрхэн манлайлагчид бусдыг араасаа дагуулж, тавьсан зорилгодоо хүрдэг тухай ярих гэсэн нь тэр байлаа. Тэрээр 17 минут 30 секундийн яриагаараа хүн бүрийн өмнө тулгардаг, өөрөөсөө асуудаг хэрнээ зориглож шийддэггүй, зорьж зохицуулдаггүй нэгэн сэдвийг хөндөж, шийдлийг нь санал болгосон юм.

Тэр нь ӨӨРЧЛӨЛТ байлаа.

Өөрчлөлт бол зайлшгүй зүйл. Хүн бүр хэзээ нэгэн цагт хүссэн хүсээгүй тулгардаг эд. Гэхдээ бүгд өөрчлөлтийг хүнд хэцүү, ярвигтай төвөгтэй зүйл хэмээн үздэг учраас түүнтэй нуур тулахаас эмээсээр байдаг. Тиймдээ ч нэг дороо удаан гацаж, асуудал бэрхшээлтэй эвлэрэн, урагшилж чадахгүй хоцрох нь элбэг.

Гэвч үнэндээ өөрчлөлт хийнэ гэдэг тийм ч хэцүү биш, эсрэгээрээ АМАРХАН зүйл ажээ. Гол нь аль өнцгөөс, хэрхэн харах нь чухал.

Өөрчлөлтийг хийх гэж зорихоос зугтах нь амархан байдаг.

Ж.Спектор 

Өнөөдөр С.Синекийг мэдэхгүй хүн үгүй болжээ. TEDх-ийн яриа нь түүхэн дэх хамгийн олон хүнд хүрсэн, үзэх бүрд урам зориг бадраах эрч хүчний ундарга болж хувирсанд гайхах зүйл үгүй. Ганцхан сарын дараа хэвлэгдсэн 'Start With Why" ном нь дэлхий даяар бестселлер болж, сая сая хувь борлогдсон нь ч учиртай. Хувь хүний хөгжлийн "guru" хэмээн үнэлэгдэх болсон С.Синек чухамдаа ӨӨРЧЛӨЛТИЙГ хэрхэн хийх тухай, өөрчлөлтөөс айж зүрхшээхгүй байх сэтгэлзүйг хэрхэн үүсгэхийг бусдад таниулсан билээ.

Өөрчлөлт гэдэг тийм ч таатай зүйл биш. Гэхдээ нөгөө талаар цоо шинэ зүйл огт биш. Гэсэн хэдий ч өөрчлөлтийн дараах орчин нөхцөл хэрхэн бүрдэхээс, тэр нь хувь хүмүүст хэрхэн нөлөөлөхөөс хүмүүс айдаг. Тухтай орчноосоо холдож, өөрийгөө эвдэнэ гэдэг аймшигтай санагддаг биз.

Гэвч бид бүгд л үүнийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Олон ном, нийтлэл, кино энэ тухай өгүүлдэг. Бүгд л урагш алхахыг, айх хэрэггүйг, зоригтой байхыг зөвлөдөг. С.Синекийн хувьд юугаараа ялгаатай байсан болоод ийм амжилтад хүрсэн гэж бодож байна?

 

Хариулт нь маш энгийн. С.Синек өөрчлөлтөөс айх хэрэггүй, харин ч эсрэгээрээ гараа тосон угтан авахыг санал болгожээ. Гэхдээ хамгийн эхэнд ЯАГААД гэж асуухыг санал болгосон юм.

ЯАГААД гэдэг бол зорилго, итгэл, бас үнэмшил. Энэ бол таны хийж байгаа бүх зүйлийн утга учир, урагшилж хөгжих хөшүүрэг.

Завгүй амьдралын хэв маяг бидний өдөр тутмын энгийн үзэгдэл болсон энэ үед хүмүүс яагаад гэж эхэлж асуухаас илүү юу, яаж гэдэгт төвлөрөх болсон гэдгийг тэрээр онцолсон юм. Хийж байгаа ажлаа яагаад хийж байгаа гэдэгт анхаарахаас илүү бусдад харагдах өнгө, сонсогдох хэмнэлд ач холбогдол өгдөг болсон гэсэн үг.

Нөхцөл байдлыг одоо байгаагаас илүү сайжруулах итгэл үнэмшилгүйгээр ӨӨРЧЛӨЛТИЙГ хийнэ гэдэг үнэндээ хэцүү. Гэхдээ яагаад хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон цагт түүн шиг АМАРХАН зүйл гэж үгүй. Амархан зүйлийг та ӨӨРӨӨ түүчээлэн хийх шиг таатай зүйл ч бас ховор.

Өөрчлөлттэй нүүр тулгарах үедээ яг одоо л өөрчлөхгүй бол юу болохыг эхэлж бодож байгаарай.

А.Мюррелл

Технологийн дэвшил бидний амьдралд хүч түрэн орж ирж буй энэ цаг үеийн онцлог бидний өөрчлөлтийн тухай ойлголтыг нэг шат ахиулжээ. ӨӨРЧЛӨЛТ гэдэг бол биднийг аажимдаа барьж идэх аюултай зүйл биш. Эсрэгээрээ хөгжиж дэвших үндэс болдог боломж юм. Энэ бүхнийг технологи илүү бодит болгож, хурдан бөгөөд хялбараар хэрэглээ болгох нөхцөлийг бүрдүүлж орхижээ.

20 жилийн өмнөх үед очицгооё. Төлбөр тооцоо бэлэн мөнгөөр л хийгддэг байсан үе. Ховорхон хэрэглэгддэг картаар цалингаа авсан ч ойрхон таарах банкны салбарт бэлэн мөнгөөр солиулан, түрийвчээ түнтийлгэн, айдас хүйдэс дүүрэн алхдаг байсан шүү дээ. Одоо бид бэлэн мөнгөнөөс карт руу, картаас цахим банк руу, цахим банкаас апп руу үсрэнгүй шилжиж чаджээ.

Хамаг мөнгөө алгын чинээ карт руу хийнэ гэдэг санааг эхэндээ тийм ч олон хүн дэмжээгүйд гайхах зүйл үгүй. Бүгд өөрчлөлтөөс айж байв. Картаа хаячихвал, нууц үгээ мартчихвал, ашиглах газар олдохгүй бол, гэнэтхэн мөнгө маань алга болчихвол гээд л айдас хүйдсээр дүүрэн байсан нь төсөөлөгдөнө. Гэтэл одоо картгүй байсан үеийг огт мэдэхгүй үеийнхэн гарч иржээ. Үнэндээ өөрчлөлт гэдэг ийм л АМАРХАН зүйл аж.

Карт бидний гол санхүүгийн хэрэгсэл болж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх гэж 20 жилийг зарцуулжээ. Энэ бол бага хугацаа биш. Үнэндээ өөрчлөлт бидний л гарт байдаг. Түүнийг хүлээж, дасан зохицох гэж хүлээхгүйгээр технологийн, хөгжлийн шинэ боломжуудыг даруй хэрэглээндээ нэвтрүүлбэл улам л хурдтай хөгжих болно. Дараагийн шилжилт болох цогц апп-ын эрин үеийг залуус бид л өртөөлөх учиртай.

Өөрчлөлт заавал том байх албагүй. Хамгийн жижгээс эхэлсэн өөрчлөлт ч эргэн тойрондоо эерэг нөлөөлөл авчирч болно. Өөрчлөлт гэдэг сүрдмээр зүйл огт биш. Бэрхшээж хойш суулгүйгээр, яг одоо эхний алхмаа хий.

Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 15 цаг 48 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 15 цаг 58 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 4 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 18 цаг 34 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 18 цаг 41 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 18 цаг 46 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 18 цаг 56 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 19 цаг 3 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 41 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 21 цаг 2 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 21 цаг 31 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 21 цаг 37 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 21 цаг 44 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 21 цаг 48 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 21 цаг 53 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 21 цаг 57 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 22 цаг 9 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 22 цаг 13 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 22 цаг 28 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 23 цаг 20 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top