x

Анхны давхар бүртгэлтэй компани Монголд хувьцаагаа арилжиж эхэллээ

Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах үйл ажиллагаагаа өнөөдөр цан цохин албан ёсоор эхлүүллээ. Анхны гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэсэн энэхүү үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  “Эрдэнэ ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер С.Акарли, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын төлөөлөл оролцлоо.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар цан цохих арга хэмжээний үеэр “Төр, хувийн хэвшилийн хамтын ажиллагаа сайжирснаар эдийн засаг сайжирна. Манай яам цаашдаа дотоодын компаниудаа хувьцаагаа дотоод зах зээлдээ нийцсэн системийн дагуу арилжаалахыг дэмжинэ. Уул уурхайн салбар манай эдийн засгийн суурь салбар учраас уг салбарын төлөөлөл болсон компаниуд ил тод, засаглал сайтай байх ёстой.

Ингэснээр иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн “Эрдэнэ Ресурс Девелопмент” иргэдийн дэмжлэгийг авч буй нь сайшаалтай байна. Ар араасаа олон компани давхар бүртгэлийн системийг хэрэгжүүлээсэй. Уул уурхайн салбар хөрөнгийн зах зээлтэй гар нийлэн ажиллах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэв.

“Эрдэнэ ресурс”-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 640 төгрөг бөгөөд дөрвөн сая ширхэг хувьцаа борлуулан, 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.Үүнээсээ Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Алтан нар, Баянхөндий хайгуулын төсөлд 2.5 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

Хувьцааны захиалга 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Давхар бүртгэлтэй болсноор нэгдүгээрт, Монголын хөрөнгийн биржийн зах зээлд цоо шинэ зүйлийг нэвтрүүлээд зогсохгүй төгрөгөөр арилжаа хийх нь Монгол улсын иргэд, уул уурхай, байгалийн баялгаасаа ашиг шим хүртэх боломж олгож буй аж.

“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн ерөнхийлөгч Петер С.Анкерли “Хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид арилжаалах явц амаргүй байлаа. Бидний давхар бүртгэл хийх системийг үйл хэрэг болгоход хамтран ажилласан Монголын хөрөнгийн бирж, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд талархал илэрхийлье. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол улс анх удаа ийн гадаадад бүртгэлтэй компанийн хувьцааг арилжихаар боллоо. Манай компани 14 жилийн өмнөөс Баянхонгор аймагт алтны хайгуул хийж, 50 сая ам долларын санхүүжилт хийсэн. Одоо  өгөөжийг нь хүртэхэд бэлэн болсон. Баянхонгор аймгийн иргэдтэй бид 14 жилийн турш нягт хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт бид нутгийн иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэхэд иргэд тааламжтай хүлээн авсан”гэлээ. Мөн тэрбээр “Эрдэнэ Ресурс Девелопмент” Монголд үйл ажиллагаа явуулж буй, гадны хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг 30 орчим компаниас анх удаа Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасныг дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top