Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр бүх нийтээр амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан тул энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Харин маргааш буюу 10 дугаар сарын 16-нд дугаарын хязгаарлалтыг зохицуулсан журам хэвийн үйлчилж, 0, 5-аар төгссөн улсын дугаартай автомашин хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй.