x

Легницийн тулалдааны 780 жилийн ойг тэмдэглэнэ

БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулагдаж, нээлт нь 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцов.

Энэ үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг 2021 оны 6 дугаар сарын эхээр тэмдэглэх тухай болон энэ үеэр хийхээр харилцан төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Легница Поле гминий хоорондын Санамж бичигт Элчин сайд Б.Дорж, тус гмины дарга Р.Плежиа нар гарын үсэг зурлаа. Мөн Варшавын их сургуулийн Доктор А.Барея “Монголчууд: Азиас Европ руу 13-21 дугаар зуунд” сэдвээр лекц уншив.

Легницке Поле гминад байгуулсан Монголыг сурталчлах хэсэг нь Легницийн тулалдааны 780 жилийн ойд бэлтгэх ажлыг хариуцах бөгөөд Монголыг судалдаг, дэмждэг хүмүүс оржээ. Түүнчлэн тэд Монголыг сурталчлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх юм.

Легницийн тулалдааны 780 жилийн ойг тэмдэглэх саналыг Польшийн орон нутгийн зүгээс тавьсан бөгөөд бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэд анхаарлаа хандуулж байна. ЭСЯ-ны хувьд Монгол Улс, Монголын соёл, түүхийг сурталчлах сайхан боломж гэж үзэж буй.

Дээрх ойн арга хэмжээний үер 1241 оны тулалдааны үйл явцыг харуулсан театрчилсан үзүүлбэрийг зохион байгуулна. Энэ үзүүлбэрийг Польшийн тал жил болгон зохион байгуулдаг. Цаашид дээрх үзүүлбэрийг улам сайжруулах талаар талууд харилцан ярилцлаа. Үүнээс гадна Легницийн тулалдааны сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийх, үзэсгэлэнгүүд гаргах, урлагийн тоглолт хийх зэрэг бусад олон арга хэмжээг төлөвлөжээ.

Элчин сайд Б.Дорж Легницке Поле гмина дах Легницийн тулалдаанд зориулсан музейтэй танилцсан бөгөөд Польшийн тал музейгээ шинэчлэн засаж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан дүрс бичлэг, үзүүлэнгүүдийг хийж, тайлбарыг Монголын үзэгчдэд зориулан монгол хэлээр бэлтгэсэн байлаа.

Мөн “Легницийн Вант Улсын түүх, хайгуулын холбоо” хэмээх байгууллагын идэвхтэн нар Легницийн тулалдаан болсон газар эрэл хайгуул хийж байгаа үйл ажиллагаатай Элчин сайд танилцав. Тэд сумны зэв, эртний зоос зэрэг түүхийн олон дурсгалт зүйл олсноо дэлгэн үзүүлэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 6 цаг 16 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 6 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 26 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 6 цаг 33 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 6 цаг 40 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 9 цаг 30 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 9 цаг 49 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 9 цаг 56 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 10 цаг 2 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 10 цаг 10 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 10 цаг 34 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 10 цаг 44 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 10 цаг 51 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 11 цаг 0 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 11 цаг 8 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 11 цаг 38 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 12 цаг 13 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 13 цаг 17 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top