x

Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв.

Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 6 цаг 15 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 6 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 26 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 6 цаг 33 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 6 цаг 40 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 9 цаг 30 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 9 цаг 49 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 9 цаг 55 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 10 цаг 2 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 10 цаг 9 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 10 цаг 34 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 10 цаг 44 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 10 цаг 50 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 10 цаг 59 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 11 цаг 7 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 11 цаг 38 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 12 цаг 13 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 13 цаг 17 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Өчигдөр 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Өчигдөр 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top