x

Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оржээ

НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо.

Нийслэл хотоос 30 гаруй км алслагдсан зайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус Эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг аж.

Тус төвийн хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн зориулалт бүхий шинэ барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.

Нийт дөрвөн давхар барилга бүхий тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 35 ортой бөгөөд тосгоны харьяа оршин суугчдаас гадна Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Тиймээс цаашид рентген аппарат болон лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ард иргэдийг зөвхөн дүүргийн эмнэлэгт бус тухайн тосгоны эмнэлэгтээ оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой бүрдүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 6 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 18 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 20 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 22 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 22 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 22 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 22 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 26 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 26 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 14 цаг 29 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 14 цаг 29 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 24 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 24 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 27 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 28 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 18 цаг 42 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 18 цаг 44 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 18 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top