x

Хяналтын ажилтан, нийтийн цагдаа нар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллана

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэлийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан даалгавар гаргаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өглөө.

Мөн угаарын хийнээс сэргийлэх зорилгоор ажиллаж буй “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй хяналтын ажилтнууд болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж буй 1700 олон нийтийн цагдааг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороо, дүүрэг, хэсэгтээ давхар хяналт тавьж ажиллуулах үүргийг өгсөн юм.

Хүүхдүүд тоглоомын талбайд гэмтэж бэртэх тохиолдол багагүй гарч байгаагаас үүдэж хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, аюулгүй орчинг бий болгох, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн орчинд байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аюулгүй амьдрах орчин нөхцлийн улбаатайгаар үр хүүхдүүд хохирох явдал ихэсч дэндлээ. Хүүхдийн эрхийн төлөө дор бүрнээ хариуцлагатай байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлцгээе” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top